iOS 11 үйлдлийн системд нэмэгдсэн хамгийн хэрэгтэй горимуудын нэг нь яаралтай үед ослын дуудлага хийхэд хялбар болгосон SOS горим юм. Хэрэглэгч аль оронд байгаагаас шалтгаалан дотоодын түргэн тусламж, цагдаа, галын байгууллага руу залгах аж.
SOS горимыг идэвхжүүлэхийн тулд унтраах товч дээр дараалан таван удаа хурдан дарна. Үүний дараа утсыг унтраах гэсэн сонголтын доод хэсэгт тусламж дуудах сонголт гарч ирэх юм.
iPhone X загвар дээр энэ үйлдлийг хийхийн тулд унтраах товч болон дуу чангалах товчийг зэрэг дарах аж.
Түргэн дуудахаас гадна Health аппликейшнтэй холбогдож, таны биеийн байдлын талаарх мэдээллийг, байршлын хамт онцгой үед холбогдох дугаар руу илгээх сонголт бас бий.
SOS горим iOS 11 үйлдлийн систем дээр унтраах боломжгүйгээр өөрөө идэвхэжнэ. Хэрвээ нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд түргэн дуудахыг хүсэж байвал Settings-Emergency SOS-Auto Call гэснийг идэвхжүүлэх хэрэгтэй.
Ингэснээр гурван секундийн дараа утас автоматаар түргэн тусламжийн дугаар руу залгах юм.
Түрүүн дурдсанчлан SOS горим дээр онцгой үед холбогдох дугаар руу өөрийн байршлыг илгээх сонголт бий. Үүнийг идэвхжүүлэхийн тулд Settings-Emergency SOS-Set up Emergency Contacts in Health гэсэн дарааллаар орно.
Үүний дараа Emergency Contacts гэсэн хэсэгт холбогдох хүнийхээ дугаарыг оруулна. Хэд хэдэн дугаар сонгож болох бөгөөд SOS горимыг идэвхжүүлсэн тохиолдолд шууд таны сонгосон хүмүүст зурвас илгээх юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх