Энэ намрын ТРЕНД хувцаснууд


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2017-09-22

Улирал болгон тэр улирлын загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл энэ намрын эмэгтэй загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлсоныг та бүхэндээ танилцуулая.

1. Жийнсэн хувцас
Дизайнер Раф Симонсын Нью-Йоркийн загварын долоо хоног дээр эхлүүлсэн энэ чиг хандлагыг бусад дизайнерууд үргэлжлүүлж, улирлын үндсэн трендүүдийн нэг болгосон. Парисын загварын долоо хоногийн үеэр зарим дизайнерууд богиносгосон эсгүүртэй жийнсэн хүрэм танилцуулсан бол, зарим нь илүү зоригтой алхам хийхээр шийдэж, 2000-аад оны үед моод болж байсан жийнсэн материалтай total look үзүүлсэн байгаа.
 


2. Үслэг оруулгатай хувцас
Y/Project, Dries Van Noten ба Haider Ackermann брэндүүд энэ улиралд уламжлалт хэлбэрийн ханцуйг шинэчилж, аварга том хэмжээтэй үслэг хувилбарууд танилцууллаа. Пальто, үслэг хүрэм, савхин цув гэх зэрэг төрөл бүрийн гадуур хувцсыг чимсэн энэ элементийн ачаар сонирхолтой төрх бүрдүүлэхэд тун хялбар байх болно.


3. Улаан өнгө
Хөлөөсөө толгой хүртэл улаан өнгөөр хувцаслах нь зоригтой төдийгүй маш загварлаг шийдэл байх болно. Энэ нь бусдын анхаарлыг татах хамгийн хялбар арга юм шүү.


4. Өндөр суудалтай загварууд
1960 ба 1990-ээд оны өндөр суудалтай загварууд дахин нэг удаа загварын тайзнаа гарч ирлээ. Sportmax-ийн спорт өмд, Philosophy Di Lorenzo Serafini брэндийн хөвсгөр хормойтой юбка, мөн Fendi-гийн харандаа хэлбэрийн юбка гээд бүх загварууд өндөр суудалтай байлаа.


5. Бэлхүүс тодотгосон бүс
Сул эсгүүр давамгайлсан Нью-Йорк ба Лондонгийн загварын долоо хоногуудтай харьцуулбал Миланд эмэгтэйлэг байдал ноёрхож, дизайнерууд загвар өмсөгчдийн бэлхүүсийг бүсээр тодотголоо.


6. Мөнгөлөг
Nehera ба Lemaire брэндүүдийн топ, Off-White-ийн богино эсгүүртэй куртка, Balenciga-гийн юбка зэрэг нь бүгд мөнгөлөг өнгөтэй байлаа. Цагаан алт, мөнгө ба төмөр нь ирэх улирлын хамгийн эрэлттэй чиг хандлагуудын нэг болно.


7. Цагаан өнгийн гутал
Цагаан эсвэл цөцгийн өнгөтэй өндөр өсгийт, түрийтэй гутал зэрэг нь бараан өнгийн брюк өмд, даашинз ба юбкатай сайхан зохицдог. Ихэнх дизайнерууд энэ аргачлалын дагуу цагаан гутлыг хар хувцастай хослуулсан байлаа.


8. Өндөр зах
Өндөр зах, хоолойтой кардиган цамц ба свитер нь хэзээ ч моодноос гардаггүй цөөн загваруудын нэг юм. Versus, Mary Kantrantzou ба Roksanda брэндүүд том хэмжээтэй ноосон цамц санал болгосон бол, Burberry ба Temperley брэндүүд сэргэн мандалтын үеийг санагдуулам өндөр захтай цамц тайзнаа гаргалаа.


9. Мөр ил гарсан загвар
Хэрвээ өнгөрсөн намар ба энэ хаврын улиралд ихэнх дизайнерууд стилистик аргачлалын ачаар мөр ил гаргаж байсан бол, шинэ улиралд эсгүүрийн тусламжтайгаар мөр нүцгэлэх болно.


10. Том хэмжээний цүнх
Энэ намар жижиг хэмжээтэй цүнх ба үүргэвчний оронд шуудай хэлбэрийн аварга том цүнхнүүд зонхилох болно. Хамгийн зоригтой хувилбаруудыг Balenciaga брэнд харуулсан бол, Kenzo ба Loewe нар илүү даруухан загвар танилцууллаа.

#Trend #Clothing #Girls