Дэлхийн оюутны лигийн АВАРГА болсон сагсчид эх орондоо ирлээ


Сондор | YOLO.MN
2017-09-19

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт алтан медаль хүртсэн Монголын багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

БНХАУ-ын Шиамень хотод болсон уг тэмцээнд манай баг алтан медалийн төлөөх тоглолтод Сербийн багийг 21:17 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүлсэн юм.

Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж 19:13 хожиж наймд шалгарсан.

Харин шилдэг дөрөвт үлдэхийн төлөө  "2016 оны Азийн Оюутны аварга"-ын мөнгөн медальт хүчирхэг Ираны багтай өрсөлдсөн.  Тоглолт 10 минутын турш өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 20-19-ийн харьцаатай  Монголын баг хожсоноор мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. 

Мөнгөн медалийн төлөө Америк тивийн Оюутны аваргын 2-р байрын шагналт Чили улсын шигшээ багтай тоглож 19:13 харьцаатай  буулган авч, алтан медалийн төлөө Дэлхийн

Оюутны лигийн аваргын төлөө хүчирхэг Сербийн багтай өрсөлдөхөөр болсон юм.

Түүхэн амжилтыг гаргаад ирсэн Монгол Улсын оюутны шигшээ багийн тамирчид болох О.Энхбаатар, Б.Наранбаатар, Б.Батзолбоо, Ц.Отгонжаргал, дасгалжуулагч С.Тулга нарыг гэр бүлийнхэн болон хамт олон нь өнөөдөр угтан авлаа.












Эх сурвалж: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

#WorldStudent #League #Mongolia