Өөрийгөө төлөвшүүлэх аргууд


Т.Тэргэл | YOLO.MN
2017-09-14

Чи өдрийн ачаалалд ядран бухимдаж, бүх зүйлс нэг л эмх замбараагүй хараа хяналтгүй байна уу? Эсвэл хүүхдийн гэнэн томоогүй ааш зантай биш илүү их төлөвшиж “том болмоор” байгаа мэт мэдрэмж төрөөд байна уу? Тэгвэл дараах аргууд чамд тус болно.

1. Ном унших

Ном уншсанаар бид бусдаас хэд дахин илүү сэтгэн бодож, юмсын сайн мууг ялгаж чаддаг болно.Мөн түүнчлэн эмх цэгцтэй бичих, ярих эрдэмд суралцана.

 


2. Бясалгал хийх
 
Өглөө болгон дуу чимээгүй, анхаарал сарних зүйлгүй газар бясалгал хийх нь илүү үр дүнтэй. Бодол санаагаа цэгцлэхээс гадна амар амгалан тайвширлыг мэдэрч чадна.
 


3. Хүнтэй ярилцах
 
Бодсон бүх бодлоо дотогшоогоо хумьсаар уур уцаар төрж эхэлдэг. Иймээс бид бодсон санасан зүйлсээ найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ солилцох хэрэгтэй байдаг.

 


4. Дуу сонсох

"Уурлавал дуу сонс" гэдэг. Мэддэг, сонсдог дуу нь явбал дагаж дуулахгүй, аялахгүй хүн бараг байдаггүй. Энэ нь уур уцаарыг дарах хамгийн шилдэг арга юм.

 

 


5. Дуртай зүйлээ хийх
 
Хүн бүрт өөр өөрсдийн авьяас чадвар байдаг. Гагцхүү үүнээс аз жаргал эерэг энергийг авч чадна.

 

 

 


6. Тэмдэглэл хөтлөх
 
Тэмдэглэл хөтөлснөөр хэл зүйн баялаг болон оюун санаа цэгцэрдэг. Мөн бид тэмдэглэсэн алдаанаасаа суралцах боломжтой. Түүнээс гадна олон сар, жилийн дараа уншихад дурсамж сэргэж гайхалтай мэдрэмж төрүүлэх болно.
 


7. Төлөвлөгөө гаргах

Бид өдрийн цагийг зөв төлөвлөснөөр хичээл ном, ажлын ачаалалд дарагдалгүй эмх цэгцтэй ажлаа хийж гүйцэтгэнэ.

 

 


8. Спортоор хичээллэх
 
Хүн өдөр тутамд хөдөлгөөнтэй байснаар бие хөшихөөс эхлэн өвчин эмгэгээс хол байна. Мөн спорт нь цэвэр тэсвэр хатуужил байдаг учир чамайг бие хүн болгож төлөвшүүлнэ.


 


9. Цэвэр цэмцгэр байдал
 
Чиний бүх зүйл эмх цэгцтэй байснаар стрессийн түвшинг бууруулж ажиллахад илүү хялбар болгоно. Мөн ээж хувцас угааж, аав л бүхнийг бэлддэг гэсэн сэтгэлгээнээс салж одооноос бага багаар өөрийнхөө зүйлийг хий.

 


10. Дурсамжийн дэвтэр
 
Төрсөн өдөр болон энгийн үед найз, гэр бүлийн тань өгсөн мэндчилгээ, сэтгэлийн үгийг дурсамжийн дэвтэртээ нааж байгаарай. Шантарсан үед таныг тэр үгс дэмжих болно.

#Cultivate #Methods