Хөвгүүд ээ , та нарт нууц хэлье...


Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-09-13

Бидний үеийн хөвгүүд яаж өөрийн хайртай охиндоо таалагдах вэ , би яг ямар байвал зохих вэ гээд л зөндөө зүйл боддог байх. Харин энэ бүгдэд хариу болохуйц мэдээ мэдээлэл төдийлөн их байдаггүй юм шиг ээ. Харин энэ бүгдэд хариу өгье . Хөвгүүд ээ, та нар дараах зан чанартай байвал болох нь тэр.

Хамгийн чухал нь чи анхаарал халамжтай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн гэдэг маш эмзэгхэн уярамтгай хэрнээ их эрхэмсэг. Гэхдээ хайр халамжаар дутвал сул дорой нэгэн болдог. Тиймээс чи эмэгтэй хүнийг ямар ч зүйлд хүчирхэг эрхэмсэг байлгахын тулд хайр халамжаар дутааж болдоггүй юм шүү .

Худал дүр эсгэдэггүй, байгаагаараа байх. Одоо үед ихэнх хүн л худал хуурмаг баг зүүж амьдардаг болсон. Хэн нэгнийг дуурайж элдэв хэлбэр хөөх бус яг л өөрийнхөөрөө байхад болно. Охид хэлбэр хөөсөн хөвгүүдэд дургүй.

Хэлсэндээ хүрдэг байх. Охид маш гэнэн итгэмтгий хүмүүс. Тэр ч утгаараа хэлсэн үгэндээ эзэн нь байж чаддаг хүмүүст дуртай. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг ардын сайхан зүйр цэцэн үгийг байнга санаж хэлсэндээ заавал хүрч байгаарай хөвгүүд ээ .

Эмэгтэй хүнийг хүндэлдэг байх. Ямар ч үед чи охидыг хүндлэн харьцах хэрэгтэй. Бид бүгд л ээж гэх агуу ачтанаас мэндэлсэн. Өөрийн хайртай охиноо хүндэлдэггүй хөвгүүд цөөхөн. Магадгүй тэд төрсөн эхээ ч бас хүндэлдэггүй байх. Хамгийн гол нь чи эмэгтэй хүнээс төрсөн гэдгээ л мартаж болохгүй  тэднийг хүндлэхийн дээдээр хүндлэх хэрэгтэй .

Харилцааны соёлтой байх. Аль үед ямар үг хэрэглэх вэ гэдгээ сайн бодож нягт нямбай байвал энэ зан чанар чинь охидыг өөртөө татах гол түлхэц болж өгөх юм. Хамгийн гол нь хараалын үгийг хэлж болохгүй. Сөрөг утгатай үгнээс мэдээж сөрөг үр дагавар гарна шүү дээ .

Цаг барьдаг байх. Энэ нь маш том ёс суртахуун. Эрэгтэй хүн цагаа барихгүй байна аа гэдэг чинь эмэгтэй хүний хувьд хамгийн бүдүүлэгт тооцогдоно. Харин эмэгтэй хүн товлосон цагаасаа бага зэрэг хожимдож болох юм. Чи түүнийг ойлгох хэрэгтэй. Эмэтэй хүн гэдэг товлосон цагтаа очихын тулд эртлэн босоод  чамд сайхан харагдахын тулд хамаг гоё  дээрээ тавих гэж нилээн уддаг гэдгийг чи мэдэх үү? Наад зах нь л гэхэд хувцсаа сонгоно , чамд хөөрхөн харагдахын тулд үс гэзэг, нүүр амаа будна гээд л ... smiley  Хамгийн гол нь хөвгүүд л цагтаа оччихсон байх.

Цэвэрч нямбай байх. Энэ чанар нь охидод таалагдах бас нэгэн том шалтгаан юм.  Ядаж л өмссөн цамц чинь үрчгэр биш, гутал чинь тоосгүй байвал болох нь тэр .

Соёлтой хувцасладаг, мэдрэмжтэй байх. Юунд очих гэж байгаагаасаа хамаараад хувцаслалт ч бас чухалд тооцогддог. Юмыг яаж мэдэх вэ хайртай охины чинь төрсөн өдөр болж байхад үүнийг ч анзааралгүй мэдрэмжгүй байх нь чамайг тэнэг байдалд оруулаад зогсохгүй хайртай охин чинь чамаас хөндийрөх шалтгаан ч болж болох юм.

Хөвгүүд ээ, дээрх зан чанарууд чамд бүгдээрээ байгаа бол охид чамд дургүй лав байхгүй. Магадгүй чамд сайн чамайг crush–аа болгоод харж явдаг охид цөөнгүй байж мэдэх л юм. Тэглээ гээд охид болгоноор барби шиг тоглож болохгүй шүү!!!  Харин дээрхээс аль нэг нь байхгүй бол өөртөө бий болгохыг хичээгээрэй. Хамгийн чухал нь чи ямар ч цаг үед өөрийнхөөрөө байх хэрэгтэй шүү . Амжилт хөвгүүд минь wink

#Love #Boys #Please