Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг болох BiG Bang-ийн гишүүн Тэяан (Taeyang) нь 29 настайдаа дэлхийг тойрсон аялан тоглолт хийж , сая сая шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж яваа нэгэн юм. Тэрээр Кпоп ертөнцөд соло уран бүтээлээрээ "амжилт" гэж юу болохыг тодоор харуулж яваа шилдэг оддын нэг аж.
Тэяан "Миний хувьд бүх зүйл Bigbang-ийн гишүүн болсон явдал байсан" хэмээн Billboard-д хандаж хэлсэн юм.
Тэяан: Би өөрийгөө маш энгийн бас шударга хүн гэж тодорхойлно. Бусад одуудтай харьцуулбал би маш бага зүйл хийсэн, яагаад гэвэл би их шударга хүн. Би үзэгчдийн өмнө зөвхөн өөрийнхөөрөө байхыг л илүүд үздэг.
Уран бүтээлч залуу маань "Тэяан гэх тайзны нэр болон өөрийн жинхэнэ нэр болох Дун Ёнбэ (Dong Youngbae) нарын хооронд жижигхэн ялгаатай хэмээгээд Тэяаныг микрофон, тайзны будалттайгаар төсөөлдөг бол амьдрал дээрх Ёнбэд энэ бүхэн байдаггүй хэмээн хэлсэн юм".
К поп ертөнцийн хамгийн алдартай хамтлагт 11 жил ажилласан нь түүний Нью Йоркт хийсэн тоглолтыг амжилттай болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Тэрээр BIGBANG-ийн шилдэг дуунууд болох "Bang Bang Bang" "Fantastic Baby" болон "Last Dance"-ийг дуулсан бөгөөд мэдээж өөрийн алдартай соло уран бүтээлүүдээрээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэяан бусад Өмнөд Солонгос эрчүүдийн адилаар цэрэгт явж өөрийн үүргийг биелүүлнэ хэмээн даруухан инээмсэглэн хэлсэн юм.
"Би жилийн эхнээс л цомог гаргахын тулд илүү шаргуу ажилласан. Үнэн хэрэгтээ 2014 онд "Rise" цомгоо гаргасныхаа дараа чөлөөт цаг гарвал шинэ дуун дээрээ ажилладаг байсан"
Тэяан: Би аливаа зүйлийг хийж дуусгаад дахин шинэ зүйл эхлүүлэх дуртай. Үүний адилаар "Rise" цомгийн дараа үзэгчдэд өөр шинэлэг зүйл мэдрүүлмээр санагдсан. Харин "White Night" цомог маань миний өөр нэгэн хувилбарыг үзэгчдэд харуулахыг зорьсон. Би өөрийн хөгжмийн цар хүрээгээ тэлж өөртөө эзэн нь байхыг хүссэн. Тиймээс би хөгжмөөр дамжуулан фэнүүддээ шинэлэг бас бодитой мэдрэмж төрүүлж чадсан болов уу хэмээн бодож байна. Үүнд уянгалаг, эсвэл догь хэмнэлтэй гээд л хөгжмийн олон төрлийг багтаахыг хичээсэн шүү"
Түүний цомогт багтсан "Darling" хэмээх уран бүтээл нь үнэн хэрэгтээ BIGBANG-ийн "MADE" цомогт зориулагдсан байжээ. Гэвч тухайн үед уг дууны ая нь төлөвлөснөөр болоогүй тул хамтлагийн цомгоос хасжээ. Хожим тэрээр энэ дууг сонсоход яг л "Eyes Nose Lips" шиг гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсан тул өөрийн цомгийн гол дуу болгосон аж.
Тэяаны "White Night" цомог нь Billboard-ийн "World Album" чартад орж чадсан бөгөөд хоёр долоо хоногийн турш тогтвортой байсан юм. Гэвч Өмнөд Солонгосын чартад төдийлөн тогтвортой байгаагүй аж. Энэ тухайд тэрээр бидэнд хандан "Миний цомог яагаад Өмнөд Солонгосын чартуудад амжилт олоогүйг үнэхээр их мэдэхийг хүсэж байна. Би цомогтоо сэтгэл хангалуун байгаа. Дэлхийг тойрсон аялан тоглолт, миний цомогт багтсан дуунууд гээд л бүх зүйл үнэхээр гайхалтай байсан. Энэ бол миний карьерын хамгийн сайхан үе" хэмээн хэлсэн юм.
Тэяан: "Өмнөд Солонгосын уран бүтээлч хүний хувьд одоогийн байдлаар надад улсынхаа чартад орох нь хамгийн чухал. Магадгүй хүмүүс одоо ойлгохгүй байж болох ч хожмын нэг өдөр тэд миний дууг сонсох байх гэдэгт итгэж байна".
Эх сурвалж. Billboard.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх