Үерхлээ дуусгах уу, үргэжлүүлэх үү?


Аска | YOLO.MN
2017-09-12

Хэн нэгэнтэй үерхэж байх үед өөрөөрөө, аз жаргалтай байж чадаж байна уу гэсэн асуултыг өөртөө тавьж байсан удаатай юу. Сайхан үерхлийн алтан дүрэм гэж байхгүй ч энэ харилцаа цаашид үргэлжлэх боломжгүйг илтгэх зарим шинж чанарууд бий.

1. Аз жаргалгүй байна уу?

Аз жаргалгүй, тавгүй, байнгын стресс бухимдалтай яваад байгаа бол энэ харилцаа чамд хэрэгтэй юу гэж бодох цаг ирсэн байж болох юм. Хайртай хүн чинь чамайг үнэхээр ганцаардлаас аварч байна уу аль эсвэл чи өөрөө ганцаараа, бие даахаас айж байна уу гэдгийг нэг бодоод үзээрэй.


2. Өөрийнхөөрөө байж чадаж байна уу?

Зөв хүнтэй хамт байгаа бол юунаас ч айж эмээж, санаа зовохгүйгээр байгаагаараа байж чаддаг.


3. Бүх юмыг чинь хянаж  байна уу? 

Гар утас гээд бүх зүйлийг чинь хянаж байцааж байна уу? Тийм хүмүүс хайртай мэт харагдах ч үнэндээ чамайг бүрэн эрхшээлдээ оруулан захирах зорилготой байгаагийн шинж юм.


4. Эргэн тойрныхоо хүмүүсээс тусгаарлагдаж байна уу?

Чамайг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээс чинь холдуулж уулзахыг чинь хориглож бүх талаараа зөвхөн өөрөөс нь хамааралтай болгохыг хичээж байвал буруу хүнтэйгээ үерхэж байна даа.


5. Хэт их хартай байна уу?

Үл ялиг зүйлээс болж хардаж  сэрдэж үйлдэл  болгоныг чинь шүүмжилж олон нийтийн өмнө эвгүй зан гаргаж хэрэлддэг бол цаашид тэр хүнтэй хамт байх шаардлага байна уу?


6. Чамайг үнэлэхгүй байна уу?

Их сургуульд  ороо л биз, тэгээд юу гэж гэдэг уг сонсдог уу? Чамайг үнэлэхгүй, чамд урмын үг хайрладаггүй, чамайг дэмждэггүй хүнтэй юунд хайран цагаа үрнэ вэ?


7. Түүнтэй хамт ирээдүйгээ төсөөлөхөд хэцүү байна уу?

Түүнтэй хамт ирээдүйн төлөвлөгөөгөө зохиох боломжгүй эсвэл ирээдүй түүнгүйгээр төсөөлөгдөж байвал эртхэн харилцаагаа зогсоогоорой. Цаг хугацааг алдаад яахав.


8. Үргэлж чамайг буруутгаад байна уу?

Аливаа асуудал бэрхшээлийн шалтгааныг зөвхөн чамтай холбож хариуцлагаас зугтааж байгаа хүнээс чи зугтсан нь дээр.


9. Хүч хэрэглэж байна уу?

Биеэ барьж дийлдэггүй ул ялиг асуудлаас болж дүрсхийн уурлаж гар далайж байгаа бол эртхэн зайгаа бариарай.

#Love #Complete #Proceed