"Намайг Жефри гэдэг"


Үжин | YOLO.MN
2016-04-12

Зураг зурах дургүй хүүхэд гэж, за ёстой байхгүй л байлгүй дээ. Сум зоосон зүрх, дуртай анимэ баатар, хос шувуу, дуртай дуучнаа гээд зурах гэж оролдоогүй хүүхэд гэж байхгүй байх. Та бүхэнд удаах ярилцлагаараа танилцуулах зочныг маань гадарласан л байлгүй. Тийм ээ, энэ бол зураач хүү Б.Жефри.

Тэрээр 2015 онд “Би зурах дуртай” үзэсгэлэнгээ хүртэл гаргаад амжжээ. Өдгөө “ArtiCour” урлангийн зургийн дугуйланд явдаг бөгөөд зурах авьяасынх нь талаар хэсэг зуур хөөрөлдлөө.

YOLO: Чи “Maroon 5”-ийн Адамыг зурж байна уу даа?
Тийм, миний сонсох дуртай хамтлаг. Дууг нь сонсонгоо зургаа зурах гоё байдаг юм. “Sugar” дуунд нь илүү их дуртай.

YOLO: Өдөрт хэдэн цагийг зурахдаа зарцуулж байна даа.
Янз бүр дээ, дундаа завсарлаад ойролцоогоор 5-6 цагийг зурахдаа зарцуулдаг даа.

YOLO: Бас их хугацаа байна шүү. surprise
Утсаар тоглоод эсвэл зурагт үзээд суухаар яагаад ч юм бүр цаанаасаа зургаа зурмаар санагдаад байдаг юм. Тэгэхээр энэ нэг бодлын хэвшил болсон зүйл гэх үү дээ. Мөн зургаа зураад суухаар их тайвширлыг олж чаддаг, нэг үгээр хүнд бясалгал болдог юм.

YOLO: Сонирхолтой юм байна. Чиний хувьд хамгийн үнэ цэнэтэй зураг аль нь вэ?
Ер нь бол бүх зургандаа л хайртай. Гэхдээ саяхан ээждээ зориулж “Гоодаль цэцэг” зурсан. Ээж маань маш их баярласан даа. Тэр зураг надад их үнэ цэнэтэй. Мөн захиалгаар Фүжи уулын наана харагдах сакура цэцгийн тосон будгаар зурж байсан. Их цаг зав авсан болоод ч тэр үү, тэр зураг үнэ цэнэтэй санагддаг.

YOLO: Зураг зурах дуртай хэрнээ тэрийгээ бүрэн нээж чадалгүй яваа зөндөө хүүхэд байгаа байх. Тэр хүүхдүүдэд хандаж хэлэх үг.
Харин тийм. Зураг зурж чадахгүй гэж өөрийгөө үнэлдэггүй хүүхдүүд байдаг. “Манай ангийн тэр л сайн зурдаг, багш түүнд л сайн. Харин би тэрнээс илүү байж чадахгүй байх” гэж бодож өөрийгөө мохоодог. Тэрнээсээ болоод өөрийнхөө илрүүлж нээн амжилтанд хүрч болох байсан авьяасаа тэр чигт нь орхиж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чи хүсч л байгаа бол бусадтай өөрийгөө харьцуулж бодолгүй хичээх хэрэгтэй юм.

YOLO: Анхлан зурж эхэлж байгаа хүн ямар хэрэгслээр зурвал зүгээр байдаг вэ?
Өнгийн харандаа. Дараагаар нь пастел, гуаш, тосон будаг, усан будаг гээд ахих хэрэгтэй. Мөн дээр нь хичээл зүтгэл хэрэгтэй.

YOLO: Тийм шүү, зөв хэллээ. Зураг зурах үед сэтгэл хөдлөл хэр нөлөөлдөг вэ?
Нөлөөлөлгүй яахав. Жаахан ууртай үедээ зурахаар муухай зурчихдаг юм. Харин тайван байхдаа, гоё дуу сонсоод зурахад санасандаа хүртэл зурж чаддаг шүү.

YOLO: Нээрээ, чиний нэр их өвөрмөц юм аа. Би анх сонсоод хоч чинь л юм болов уу гэж бодлоо?
Хэхэ хүмүүс харин тэгж хэлдэг юм. Би АНУ-д төрсөн л дөө. Тэгээд тэндхийн төрөх эмнэлэг нэр санал болгох жагсаалт гаргасан байдаг юм байна лээ. Аав ээж хоёрт маань сувилагч нь тэр жагсаалтыг нь өгөхөд Жефри буюу орчуулбал “Бурхны бэлэг” хэмээх энэ нэрийг ярилцаж сонгоод надад хайрласан гэсэн.

YOLO: Сайхан утгатай нэр байна. За чамд урлаг болон хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
За баярлалаа.

Тэрээр YOLO гэсэн үгийг тавхан минутанд багтаан ийнхүү зурсан юм laugh

Түүний ээждээ зориулж зурсан зураг

Түүний ээждээ зориулж зурсан зураг


Түүний ээждээ зориулж зурсан "Гоодаль Цэцэг" зураг

Түүний ээждээ зориулж зурсан "Гоодаль Цэцэг" зураг


Тэрээр 2015 оны 10-р сард "Би зурах дуртай" үзэсгэлэнгээ гаргажээ

Тэрээр 2015 оны 10-р сард "Би зурах дуртай" үзэсгэлэнгээ гаргажээ


Түүний захиалгаар зурсан Фүжи уул, сакура цэцгийн зураг

Түүний захиалгаар зурсан Фүжи уул, сакура цэцгийн зураг


"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...

"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...


"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...

"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...


"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...

"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...


"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...

"Би зурах дуртай" үзэсгэлэнгийн хэсгээс...


Тэрээр замын хажуугийн модыг зурагжуулах үйлст хувь нэмрээ оруулжээ

Тэрээр замын хажуугийн модыг зурагжуулах үйлст хувь нэмрээ оруулжээ


Тэрээр хүрэн баавгай болон хулсны баавгай зуржээ

Тэрээр хүрэн баавгай болон хулсны баавгай зуржээ












#Photography #Freetime #Art