Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би хүсэлт явуулсан боловч одоог хүртэл авахгүй л байна
Сайн байна уу? Би одоо 16 тай. Найз охинтойгоо нийлээд дөрвөн сар болсон одоо салчихсан.
Ер нь бид сүүлийн нэг сар таарамжгүй харьцаатай болоод байсан юм л даа. Би түүнийг их хардаад байдаг байсан. Тэгээд салахынхаа өмнөх өдөр би
-Чи надад яг хайртай юу үгүй юу гэж асуухад надад "Хайргүй" гэсэн, тэгээд бидний хэрүүл улам л хүндэрсэн. Тэгээд унтсаных нь дараа би фэйсбүүкээр баахан гомдоллож чат бичээд бас миний уур хүрсэн байсан болохоор эргүү мангараар нь дуудаад... Тэгээд л өглөө нь сэрээд харсан чинь миний чат, фэйсбүүк гээд бүгдийг нь блок хийсэн байсан.
Дараа нь 2,3 хоног өнгөрөөд фэйсбүүкийг маань блокноос гаргасан байсан. Тэгээд би хүсэлт явуулсан боловч одоог хүртэл авахгүй л байна. Надад одоо үнэхээр хэцүү байна би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Түүнд битгий буруу өг, найзлах хүсэлт авсангүй гэж битгий бухимд түүнд ч мөн адил хэцүү байгаа байх
Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа. Чамайг блокноосоо гаргасан байна гэдэг нь харилцаагаа шууд тасалчхаагүй бололтой. Гэхдээ түүнд битгий буруу өг, найзлах хүсэлт авсангүй гэж битгий бухимд түүнд ч мөн адил хэцүү байгаа байх. Чиний бичсэнийг уншихад өөрийн хийсэн тааламжгүй үйлдлүүдээ ойлгож байгаа бололтой. Хэн нэгэнд гомдсон бол цаг хугацаа хэрэгтэй. Магадгүй түүнд бодох цаг хугацаа хэрэгтэй байгаа байх. Мөн чи ч мөн адил өөртөө цаг хугацаа өгч харилцаагаа бодоод үзээрэй. Эргээд нийлбэл харилцаагаа та хоёр сайжруулж чадах уу? дутагдалтай талаа засаж чадах уу? юун дээр анхаарах вэ? гэх мэт. Хүнээс сайхан харилцааг хүсвэл өөрөө тийм байх хэрэгтэй. Хэрэв түүнтэй дахиж харилцаж эхэлбэл түүнд хувийн орон зай өгч, халамжилж, болж өгвөл эерэг мэдрэмж өгөхийг хичээгээрэй эргүүлээд тэр ч мөн адил эерэг мэдрэмжүүдийг чамд өгөх боломжтой. Хэрэв тэр харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэхгүй бол түүний сонголтыг чи хүндлэх хэрэгтэй юм шүү.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх