Загварын ертөнц үргэлжид шинэ содон, өвөрмөц дүр төрхийг эрэлхийлж байдаг билээ. Энэ гайхалтай салбарыг модель буюу бидний хэлж заншсанаар загвар өмсөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл моделийн төрлүүд дундаас жижиг биетэй модель буюу petite model-ийн талаар мэдээллийг хүргэе.
Petite model нь загвар өмсөгчдөөс жижиг буюу өндрийн хувьд 162см-ээс доош өндөртэй модель юм. Загвар өмсөгч хүн тайзан дээр загвар зохион бүтээгчдийн хувцсыг амилуулж, фото зураг авахуулахаас гадна зар сурталчилгаа, үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцдог. Жижиг биетэй модель ихэвчлэн энэ үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй агентлаг дэлхий дээр байдаг.
Нэмж сонирхуулахад рetite model-ийг загварынхан жижиг биетэй модель гэхээс хэзээ ч намхан модель гэж нэрлэдэггүй байна. Хэзээнээс ингэж нэрлэх болсон нь тодорхойгүй ч 1970-аад оноос энэ төрөл үүссэн гэж яригддаг.
Хэрвээ чи модель болохыг хүсдэг ч өндөр, намын асуудал саад болж байгаа бол энэ төрлийн модель болж яагаад болохгүй гэж. Мэдээж аливаа зүйлийг хийхэд, мэргэжлийн түвшинд очиход цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагдах учраас шантралгүй оролдоод үзээрэй.
Чамд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх