Гараа ил гаргасан нимгэн хувцас өмсөхтэй зэрэгцүүлж Хеннагаар гангарч болно гэсэн үг юм. Хеннагийн талаар сонирхуулахад, Европт трэнд болоод байгаа биен дээрх зургийн урлаг Монголд орж ирээд гурван жил болжээ. Үүнийг хүмүүс ихэвчлэн баяр ёслолын үеэр гоёлын маягаар зуруулдаг гэж ойлгодог ч өдөр тутам буюу зуны дулаан цагт өмссөн хувцсандаа тохируулан зуруулах боломжтой юм.
Нэг удаа зурахад 10-14 хоног арилахгүй байх ба арилсан тохиолдолд үлдсэн бүдэг хээн дээрээ хеннагийн зуурмагаар өөрөө давхарлаж зураад сэргээгээд байсан ч болдог аж. Ингэснээр өөрөө зурж чадах хэмжээний гар ч зүгширдэг гэдгийг UB tattoo салоны хенна артист Дочкана хэлсэн юм.
Заавал мэргэжлийн шивээсний зураач ч бус хүссэн хэн ч энэхүү Хеннаг зуурмагаар хээ зурах боломжтой аж. Гэхдээ мэдээж эхлээд хээгээ зөв гаргах дадлага хийх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол гаран дээрээ муруй сарий хээ зурж түүнтэйгээ олон хоног явах хэрэг гарна шүү дээ. Мөн нэг савалгаатай зуурмаг олон удаа ашиглагддаг аж.
Сонирхуулахад, Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт UB tattoo salon-д хенна шивээс хийж мөн хенна зуурмаг зардаг юм шүү, охид оо.
Зургийн эх сурвалж: Mongolian Henna Lovers
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх