“Салаа замын эрхээр саллаа даа гэдэг шиг л….”


Сондор | YOLO.MN
2016-04-12

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Хэдэн жилийн дараа бидний харилцаа мөс шиг л болох нь дээ гэж айж байна

Надад маш хэцүү байна. Хойноос нь очдог юм бил үү гэж бодох шиг. 20 настай С...

Сайн байна уу, Намайг С гэдэг, 20 настай эрэгтэй.

Би найз охинтойгоо таван жил үерхсэн. Гэтэл тэр маань Солонгос улсад 4 жилийн хугацаанд сурах болоод яваад жил гаруй болж байна. Эхэндээ бид хоёр “дөрвөн жил юухан байхав дээ, харвасан сум шиг л байна байх” гэж яриад л хэн хэнийхээ сэтгэлийг засдаг байсан өнгөрсөн нэг жил надад бол 10 жил шиг л санагдлаа. Бие холдохоор сэтгэл холдоно гэж түүнтэйгээ өдөрт 2-3 удаа утсаар ярьдаг байсан бол одоо энэ тоо цөөрч долоо хоногт нэг л удаа утсаар ярьж эсвэл фэйсбүүкээр чаталдаг болсон. Тэр онлайнд орж ирэхгүй байгаагаа хичээл ихтэй, толгой өндийх завгүй байгаа гэдгээр тайлбарладаг. Гэхдээ би түүнд итгэхгүй байгаа. Учир нь мэнд мэдэхэд 5 минут л хангалттай шүү дээ. Надад маш хэцүү байна. Хойноос нь очдог юм бил үү гэж бодох шиг.  Зуныхаа амралтаар ирээч гэхээр амралтаараа тэндээ ажил хийж сургалтынхаа төлбөрийг олно гэдэг. Бид хоёрын харилцаа нэг л хөндий хоосон болчихсон. Нэг жил л өнгөрөхөд бид биесээсээ ингэж хөндийрч байгаа бол үлдсэн хэдэн жилийн дараа бидний харилцаа мөс шиг л болох нь дээ гэж айж байна. Би яах вэ, надад туслаач.

Зөвлөгөө: Чиний зүгээс хийж чадах зүйл гэвэл түүнийг ойлгох, боломж олгох явдал юм

Тиймээс тэр чамд хайртай бол удахгүй  та хоёр өмнөхөөсөө ч илүү дотно болох боломжтой. Мэдээж чи түүн дээр зочлон очиж яагаад болохгүй гэж. Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн байна уу?

Харилцаандаа санаа зовж байгааг чинь харахад чи найз охиндоо  хайртай бололтой. Хамт байж чадахгүй ч хайраа авч үлдсэн хосууд маш олон байдаг шүүдээ.

Найз охинд чинь шинэ газар, шинэ орчин, шинэ найзууд гэдэг анхаарал хандуулах зүйлс маш олон гарч ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Чиний зүгээс хийж чадах зүйл гэвэл түүнийг ойлгох, боломж олгох явдал юм. Тусдаа байна гэдэг хосуудад хүндхэн даваа боловч зарим талаараа сорилт бас харилцаагаа шинэ шатанд аваачих боломж болдог. Тиймээс тэр чамд хайртай бол удахгүй  та хоёр өмнөхөөсөө ч илүү дотно болох боломжтой. Мэдээж чи түүн дээр зочлон очиж яагаад болохгүй гэж.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust