ЗАХИДАЛ: Эерэгээр буюу зөв үерхмээр байна, гэхдээ яаж тэгэх вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-08-31

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бид бие биенийгээ буруу зүйл рүү дагуулахгүйн яах ёстой вэ?

Бидний хооронд ямар нэгэн асуудал гарахад бид хоёр яаж хэрхэн шийдвэрлэхийг эхлээд мэдэхгүй хэцүү байсан.

Сайн байна уу?
Би бяцхан зөвөлгөө авах гэсэн юм аа. Би одоо 17 настай, найз хөвгүүнтэйгээ үерхээд жил хагас болж байна. Бидний хооронд ямар нэгэн асуудал гарахад бид хоёр яаж хэрхэн шийдвэрлэхийг эхлээд мэдэхгүй хэцүү байсан. Харин одоо бие биенийгээ бүрэн биш ч бага ч болов ойлгодог болсон болохоор асуудлаа шийдвэрлэхдээ дээрдсэн, асуух гээд байгаа зүйл маань ер нь цаашдаа хэрхэн асуудлаа шийдвэрлэхүү яаж шийдвэрлэх нь зүйтэй оновчтой шийдвэрлэлт болох вэ? Бас бие биенийгээ буруу зүйл рүү дагуулахгүйн (нэг ёсондоо эерэгээр буюу бие биедээ сайн нөлөөлөлтэй үерхэхийн тулд) яах ёстой вэ? Мөн тийм байхын тулд хувь хувьдаа ямар зүйлийг хийх ёстой вэ? Хамтдаа ямар зүйл хийх ёстой вэ? Би өөрөө нэг тийм бүрэг хүн болохоор хүнтэй сайн ярилцаж ойлгуулах талдаа муу л даа. Тийм болохоор юу болохгүй байгаа, яамаар байгаагаа тэгж их яриад байдаггүй л дээ. Тийм болохоор энэ талаар надад зөвлөгөө өгч туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Хамтдаа зөв зүйлийг хийдэг байя гэвэл хамгийн эхлээд нэгнийхээ хийх дуртай зүйлийг олж мэдээрэй

Ярилцахдаа чимээгүй тайван орчин сонгох нь зүйтэй, мөн ууртай байхдаа ч юмуу сэтгэл санааныхаа байдлыг харгалзан одоо ярилцах уу үгүй юу гэдэгээ шийдэх хэрэгтэй.

Сайн байна уу ? Юуны түрүүнд захиа илгээсэнд баярлалаа.
Асуудлыг шийдэх хамгийн зөв арга бол ярилцах юм. Гэхдээ хаана, хэзээ гэх зэрэгээс хамааралтай. Тиймээс ярилцахдаа чимээгүй тайван орчин сонгох нь зүйтэй, мөн ууртай байхдаа ч юмуу сэтгэл санааныхаа байдлыг харгалзан одоо ярилцах уу үгүй юу гэдэгээ шийдэх хэрэгтэй. Мөн асуудал тулгарсан үед хэрхэн асуудлыг үр дүнтэй, эерэгээр шийдэх вэ гэдэгт төвлөрч байгаарай. Зарим хүмүүс хэт сэтгэл хөдлөлдөө эсвэл болсон явдалд төвлөрснөөс асуудлыг шийдэх биш эсрэгээрээ болсон явдлыг дэвэргэж орхидог.

Хамтдаа зөв зүйлийг хийдэг байя гэвэл хамгийн эхлээд нэгнийхээ хийх дуртай зүйлийг олж мэдээрэй. Үүний дараагаар хамтдаа:

-Сургалт дугуйланд явах
-Дуртай спортоороо цугтаа тоглож, хичээллэх
-Сайн дурын үйл ажилгаанд хамрагдах
-Санал нэгдэж буй клубуудад хамрагдах гэх зэргийг хийж болно шүү дээ. Амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Positive #Teenagers