Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Хонгконгод болж өчигдөр өндөрлөлөө.
Энэ тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид оролцсон юм.
Тэд тэмцээний эхний өдөр гурван төрлийн байдлаар боломжит 27 медалийн 18-ыг нь хүртсэн.
Өчигдөр "Олон багц хөзөр" төрөлд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Н.Мөнхшүр 30 минутад 21 багц хөзөр тогтоон урьд нь 17 багц байсан дээд амжилтыг эвдсэн байна.
Ингэснээр Н.Мөнхжүр дэлхийн гурван дээд амжилтын эзэн болоод байна.
Энэ төрөлд Э.Лхагвадулам 16.1 багц хөзөр тогтоон, дунд насны ангиллын дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол бага насны ангилалд Б.Ариунбилэг 7.2 багц хөзөр тогтоон, алтан медалийн болзол хангажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх