ФОТО: Дөрвөн улсын 354 ХҮҮХДИЙН БҮТЭЭЛ дэлгэгдлээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-08-24

Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадам Хүүхдийн Урлан бүтээх төвд өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд БНХАУ, ӨМӨЗО, Бүгд Найрамдах Болгар улс, Монгол улс гээд нийт дөрвөн орны 354 хүүхдийн 360 гаруй бүтээл дэлгэгдэн үзэсгэлэн гарсан байлаа.

Тус наадмын тэргүүн хэсэг "Монгол туургатан" уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж БНХАУ-ын ӨМӨЗО-нд Монгол Улсаас 180 хүүхэд оролцсон   билээ. Энэ талаарх сурвалжлагыг ЭНД дарж хүлээн авна уу.

Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, зан заншил, өв соёлыг суртачлах хүүхдийн хүсэл тэмүүллийг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Оролцогч уран бүтээлч хүүхдүүд маань ч Монгол орныхоо сайхан бүхнийг өөрсдийн уран бүтээлдээ шингээж чадсан нь үнэхээр бахархууштай санагдсан юм.

































Тус үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга Б.Тэгшээ, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх нар оролцож  хүүхдүүдэд  баяр хүргэн өргөмжлөл,  шагнал  гардуулав.






Мөн үзэсгэлэнд "Азийн Модель" агентлагийн загвар өмсөгч хүүхдүүд үндэсний хувцасны үзүүлбэрийг толилууллаа.







Гэрэл зургийг Б.Лхагвацэрэн

#World #First #Festival #Teenagers