Өнгөрсөн шөнө АНУ-д сүүлийн 100 жил тохиогоогүй нар хиртэлт болж, технологийн аваргуудын нэг Google компани Андроид үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбараа танилцууллаа. Алдарт хавчуургатай жигнэмэг ОРЕОГИЙН нэрээр тэд шинэ бүтээгдэхүүнээ нэрлэжээ.
Шинэ үйлдлийн системд хоёр аппликейшнийг зэрэг ажиллуулах горим нэмэгдсэн бөгөөд Nexus болон Pixel загварын утаснууд ОРЕО үйлдлийн системтэй анхны утаснууд болох юм. Гэхдээ нэг асуудал нь үүний өмнөх хувилбар болох Nougat-ыг Андроид хэрэглэгчдийн дөнгөж 14 хувь нь ашиглаж байгаа нь шинэ үйлдлийн системд шилжих хугацааг уртасгаж магадгүй аж.
Андроид Ореогийн хувьд хэрэглэгчид сануулгын дууг тохируулж болдог болох бөгөөд хөгжүүлэгч нар сануулгыг хэд хэдэн төрөлд хувааж болдог болох юм байна. Ингэснээр хэрэглэгч зарим сануулгыг авахгүй ч, бусдыг нь авсан хэвээр байх юм.
Өмнө нь хэрэглэгч аливаа аппликейшний сануулгыг тэр чигт унтраах эсвэл нээх боломжтой байжээ. Үүнээс гадна утасны санах болон батарейг хэмнэх шинэ горим нэмэгдэж, шинэчлэн сайжруулсан Эможитой болсон байна.
Үйлдлийн системийн ачаар утасны хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай мөн компани дурджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх