ЗАХИДАЛ: Би залхуу болж, улам л таргалаад байх юм


ССҮТөв | YOLO.MN
2017-08-21

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би яагаад ч юм улам залхуу болж хичээл хийх хүсэл төрөхгүй байдаг боллоо

Үүнээс болж таргалж, биеэ барьж чаддаггүй болж байна би яг яавал дээр вэ надад зөвлөгөө өгөөч?

Сайн байна уу? Намайг А... гэдэг 15 настай. Би одоо 10-р ангид орно. Би яагаад ч юм улам залхуу болж хичээл хийх хүсэл төрөхгүй байдаг боллоо. Үүнээс болж таргалж, биеэ барьж чаддаггүй болж байна би яг яавал дээр вэ надад зөвлөгөө өгөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Юуны түрүүнд хичээлээ хийх хүсэлгүй болсон шалтгаанаа бодоод үзээрэй

Ойлгохгүйгээсээ болоод хичээлээ хийх хүсэл төрөхгүй, түүнээс үүдэн хичээлээ хийхгүй байх үед өөрийгөө улам залхуу болоод байна...

Сайн уу? А... чамд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны түрүүнд бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа.
Хичээл хийх хүсэлгүй болоод буй шалтгаанаа бодож үзсэн үү? Хичээлээ ойлгохгүй байгаа юм биш биз ? Ойлгохгүйгээсээ болоод хичээлээ хийх хүсэл төрөхгүй, түүнээс үүдэн хичээлээ хийхгүй байх үед өөрийгөө улам залхуу болоод байна гэсэн дүгнэлтэнд хүрч, би залхуу болоод байна гэсэн бодолдоо улам автаад зүгээр л залхуураад байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд суугаад байгаа юм биш биз? Юуны түрүүнд хичээлээ хийх хүсэлгүй болсон шалтгаанаа бодоод үзээрэй. Мөн юунаас болж залхуурч байгаагаа олох хэрэгтэй. Ямар нэгэн зүйл чамайг залхуурхад хүргэж байнауу? Эдгээр асуултыг өөртөө тавин, яагаад гэх асуултын хариултыг олоорой. Амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Lazy #Fat #Teenagers