"Дурсамж 1988" киноны гол дүрийн жүжигчид болзож эхэлжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-08-17

Монголчууд бидний дунд "Дурсамж 1988" киногоороо танил болсон дуучин Хери жүжигчин Рюү Жүнёол нар үерхэж байгаа нь тодорхой болжээ.

"Дурсамж 1988" кинон дээр Жүнёол Херид сайн боловч хайр сэтгэлээ илэрхийлэлгүй явсаар эцэст нь өөр залууд алддаг. Харин бодит амьдрал дээр тэдний хайр дурлал биелэлээ олжээ. Өмнөд Солонгосын хамгийн адартай цахим хэвлэлүүдийн нэг болох Dispatch тэдний харилцааг ил болгосон байна. 

Ий Хери буюу бидний дунд Догсун хэмээх нэрээрээ адаршсан дуучин маань 1994 онд төрсөн бөгөөд 2016 оны Forbes Korea-гаас жагсаасан "Хамгийн хүчирхэг алдартанууд" жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан юм. 

"Дурсамж 1988" олон ангит кино нь  түүний карьерт хамгийн их нөлөөлсөн бөгөөд энэхүү кино нь гарсан даруйдаа Өмнөд Солонгосын түүхэндэх бүх цаг үеийн хамгийн өндөр ритингтэй уран бүтээл болж байсан юм.

Рюү Жүнёол буюу Жонхван маань 2012 оноос кино урлагт хөл тавьсан залуу жүжигчдийн нэг аж. Тэрээр "Дурсамж 1988" киногоороо Шагнал гардуулах ёслолуудаас 4 шагнал хүртэж байсан юм. Жүнёол 1986 онд төрсөн бөгөөд Херигээс 8 насаар ах юм байна

 














#Reply 1988 #Drama #Love #Dating