"Монгол туургатан" хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 46кг, 54кг, 76кг, охидын 40кг, 46кг, 56кг, 70 кг-ын жингийн барилдаан болж, Монголын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа. Өнөөдөр хөвгүүдийн 42кг, 50кг, 63кг, 100кг, охидын 43кг, 52кг, 60 кг-ын жингийн барилдаан болно.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 46 кг:
1. Дамдин Цыренжапов (ОХУ)
2. Батсүхийн Батзориг
3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) ,
3. Чандмань (БНХАУ)
54 кг:
1. Батбаатарын Буд
2. Мөнх-Очирын Сүхбат
3. Эрдэнэбатын Төгсжаргал,
3. Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг:
1.Туваадоржийн Бөхчулуун
2.Амгаланбаатарын Цэрэн-Очир
3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол),
3. Сүлд (БНХАУ)
Охидын 40 кг:
1. Ганбатын Оюундарь
2. Ганзоригийн Эрдэнэсүрэн
3. Энхболдын Буман-Аюуш,
3. Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
46 кг:
1. Чинболдын Отгонтуяа
2. Батбаатарын Энхзул
3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол),
3. Мунсел Цыденова (ОХУ)
56 кг:
1. Болдсайханы Хонгорзул
2. Баянмөнхийн Отгонтуяа
3. Одсүрэнгийн Сарансувд,
3. Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг:
1. Батболдын Намуунзаяа
2. Өлзийбатын Одбаг
3. Батчулууны Оюунбагана,
3. Доржсүрэнгийн Цогзолмаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх