ФОТО: Шинэ үеийн ЯПОН СОЁЛТОЙ ТАНИЛЦСАН өдөр


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-08-16

Япон поп соёлын өдөрлөг  өнгөрсөн Ням гарагт Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу бидний нэрлэж заншсан Паркт амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ болон Япон соёл сонирхогчдын холбоо, Японы Аялал жуулчлалын байгуулагуудаас зохион байгуулсан юм.

Өдөрлөгт зочилсон сэтгүүлч миний хувьд энэ өдөрлөгт хүрэлцэн ирэх хүүхдийн тоог төсөөлсөн байснаас хэд дахин илүү байсан нь намайг гайхшруулж чадсан юм. Япон соёлтой холбогдох зүйлсийг сонирхдог өсвөр үеийнхэн үнэхээр их байсан билээ. Тэдний хувьд ч хоорондоо нэгэн зүйл дээр нэгдэж нөхөрлөдөг зүйлс нь ЯПОН СОЁЛ байлаа.

Үзэх дуртай Анимэ киноны косплэй дүрийн тэмцээн, анимэ дууны тэмцээн, анимэ асуулт хариултын тэмцээнүүдэд маш их хүч хөдөлмөр зарцуулж оролцож байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн Японы аялал жуулчлалын байгууллагуудаас энэ улсад аялахад шаардлагатай тусламж үзүүлэх мэдээллүүдийг олгох, Япон ханзаар нэр бичих, Япон зураг гар дээр зурах, роботын үзүүлбэр, каратэгийн үзүүлбэр, Япон хоолны худалдаа, Анимэ дэлгүүр зэрэг олон янзын үйл ажиллагаа өрнөж хүрэлцэн ирсэн зочдын хувьд уйдах зав гараагүй гэдэгт эргэлзээгүй байна.

"Япон соёлын өдөрлөг 2017" арга хэмжээнээс бэлтгэсэн ФОТО сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү.
















































Гэрэл зургийг Б.Лхагвацэрэн

#Japan #Cultural #Day #ҮндэснийCоёлАмралтынХүрээлэн