Наймдугаар сарын 26, 27-нд Хонконгод зохиогдох Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд манай тамирчид өрсөлдөхөөр болжээ.
Нийт 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцох юм.
Олон улсын шүүгч Б.Баасандорж дасгалжуулагчаар удирдуулсан, 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр тэргүүтэй 20 тамирчин улсаа төлөөлөн оролцоно.
Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид оролцоно.
Мөн Дархан-Уул аймгаас хоёр, Орхон аймгаас зургаан тамирчин шигшээ багт багтжээ.
Мөн энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд "Авьяаслаг Шведчүүд" шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтжээ.
Монголын Оюун Ухааны Академийн тамирчид Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Турк, Малайз, Солонгос гэх мэт олон улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож 612 медаль хүртэн, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоожээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх