91 настай эмээ БАКАЛАВРЫН дипломоо авчээ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-08-10

Тайландын иргэн, 91 настай Кимлан Жинакул бүтэн 10 жил сурсны эцэст Бакалаврын дипломоо гарджээ. Амьдралын шаардлагаар сургуульд сурч чадаагүй тэрээр насаараа их сургуульд сурахыг мөрөөдсөн аж.

Багадаа Тайландын хойд хэсэгт байрлан Лампан мужид амьдарч байсан тэрээр мужийнхаа хамгийн шилдэг сургуулийн нэгт сурдаг байсан боловч Бангкок руу нүүж, тэндээ гэр бүлтэй болсноор их сургуульд сурч чадаагүй аж.

Тиймээс тэрээр үргэлж хүүхдүүдээ сайн сургуульд сургахыг хүсэж, их сургуульд явахыг нь дэмжсээр дөрвөн хүүхэд нь магистрын зэрэг хамгаалсан бол нэг нь АНУ-д докторын зэрэг хамгаалжээ.

Ингээд хүүхдүүдээ их сургуульд сургаж, гарыг нь ганзганд хүргэсэн тэрээр өөрөө сургуульд сурахад болохгүй зүйл байхгүй гэж бодсоноор анх 72 настайдаа их сургуульд элсэн оржээ. Харамсалтай нь нэг охин нь түүнийг сургуульд ороод удаагүй байхад нас барснаар хэсэг хугацаанд сургуулиа орхих хэрэгтэй болсон байна.

Харин 85 настайдаа тэрээр хоёр дахь удаагаа их сургуульд элсэн орж "Хүн, орчин" чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Килман "Хэзээ ч оройтлоо гэж бодож болохгүй. Дэлхий эргэхээ болихгүй учраас шийдэх ёстой асуудал үргэлж гарч ирж байдаг" гэсэн байна.

Түүнээс сургуулиа хэрхэн амжилттай төгссөн тухай асуухад "Би хамаг чадлаараа л хичээсэн. Хичээлээ ойлгохын тулд хэрэгтэй бүхнийг хийж, тэнцэх хүртлээ шалгалтаа дахин, дахин өгч байлаа" гэжээ.

Харин одоо нэгэнт сургуулиа төгссөн учраас ач, зээгээ харж, гэртээ сууна хэмээн тэрээр өгүүлжээ.

#Thailand #Grandmother #Bachelor