Бид өмнө нь "We can study abroad" арга хэмжээнээс хийсэн сурвалжлагаа хүргэж байсан билээ. Харин энэ удаа "We Can Study in the USA" буюу"Бид Америкт суралцаж чадна" арга хэмжээг сурвалжиллаа. Энэ арга хэмжээ өнгөрөгч Бямба гарагт Internom дэлгүүрт байрлах Station Cafe&Lounge-д амжилттай боллоо.
Эхлэл нь сайн бол өрнөл нь ч гайхалтай байж чаддагийг батлан харуулсан хоёр дахь арга хэмжээний суудал хүрэлцэхгүй, ирсэн залуус сандлаа хуваан суухыг харахад сэтгэл сайхан байв.
Залуусын дийлэнх хувь гадаадын их сургуульд суралцан, мэргэжил дээшлүүлэх эрмэлзэлтэй болжээ. Энэхүү арга хэмжээнд оролцож, гадаадын сургуульд тэнцсэн мундаг залуусын яриаг сонсож буй залуус тун удалгүй хилийн чандад суралцах хүслээ биелүүлж алсын орныг зорино гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн өдөрлөгт:
1. АНУ-ын их дээд сургуулиудад элсэх үйл явц (Main Process)
2. Сургуулиа хэрхэн зөв сонгох вэ? (College Choosing)
3. Сургуулийн өргөдөл гаргахад юу юуг анхаарах вэ? (Application)
4. Эссе бичихдээ юуг чухалчлан анхаарч бичих вэ? (Essay)
5. Сургуулиас гадуурх ажил, дугуйлан, амжилт, сайн дурын ажиллагааны талаар? (Extracurricular Activities)
6. SAT, TOEFL-ийн шалгалтуудад хэрхэн өндөр оноо авах вэ? (Standardized Test Scores)
7. Сургуулийн төлбөрөө хэрхэн шийдэх вэ? (Paying)
8. Мөн хамгийн шинэлэг нь магистраа гадаадад хамгаалах зорилготой хүмүүст зориулан магистраар суралцах талаар ч мэдээлэл өгсөн юм. (Master Degree)
Илтгэгчдийг танилцуулвал:
Луубаатарын Оюунтөгс
Л.Оюунтөгс нь дэлхийн хамгийн шилдэг технологийн их сургууль болох Massachusetts Institute of Technology (MIT)-д тэнцсэн бөгөөд үүнээс гадна Олон Улсын Физикийн олимпиадын хос медальтай юм. Уг өдөрлөгт "АНУ-ын шилдэг их дээд сургуулиуд" болон "Хэрхэн SAT, TOEFL-ын шалгалтуудад өндөр оноо авах вэ?" сэдвүүдээр зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан.
Тэрээр илтгэлээ хэлэлцүүлэх явцдаа өөрийн эссенийхээ талаар ярьсан юм. Мөн тэрээр дан ганц илтгэл хэлэлцүүлээд зогсохгүй сонирхолтой шинжлэх ухааны туршилтын бичлэг үзүүлэн физикийн шинжлэх ухааны талаар товч дурдав.
Эрдэнэбаярын Эрдэнэсайхан
- TEDxBagatoiruu 2015, 2016 зохион байгуулагч
- TEDxUlaanbaatar 2017 зохион байгуулалтын баг,
- ESMUN 2017 зохион байгуулалтын баг
- OMUN 2017 хэмээх загвар НҮБ-ын хурлыг ахлан Creative Director-аар ажилсан
- "Монгол Дархлаа" төслийн санаачлагч
-UNPLUG by Unread, хэмээх техник зөвөлгөөний хурлын толгой зохион байгуулагч
-Art88 амралтын газрын графикч
-Silkroad 2017 хэмээх арга хэмжээний үндсэн графикчаар ажиллаж байсан
-Ulaanbaatar Passport байгуулагад хоёр сар ажиллаж, Silent Launch Party хэмээх Монголын хамгийн анхны чимээгүй party-г гар бие оролцон зохион байгуулсан.
Тэрээр уг арга хэмжээн дээр "Хэрхэн нөгөө хэн болох вэ?" гэх сонирхолтой илтгэлээ хэлэлцүүлж залууст зөвлөгөө өгсөн юм.
Болдын Хатанбүүвэй
Дараагийн илтгэгчээр Дэлхийн шилдэг 5 их сургуулийн нэг болох Princeton University, болон 2016 оны АНУ-ын шилдэг Liberal Arts College-оор тодорсон Williams College-д тэнцэж 100%-ийн тэтгэлэгээр суралцах гэж байгаа, Улсын Англи хэлний олимпиадын хоёр удаагийн аварга, UBMUN 2016-ийн зохион байгуулагч Б.Хатанбүүвэй илтгэлээ хэлэлцүүллээ.
Ганбаатарын Батхуяг
АШУҮИС-н шилдэг оюутан. Columbia University (25,000$) тэтгэлэгийн эзэн болсон Г.Батхуяг хэрхэн тэтгэлэг авсан тухай болон гадаадад суралцахын давуу тал, англи хэлийг хэрхэн хурдан суралцах, магистраар гадаадад суралцах гэх мэт чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Дараагийн арга хэмжээ ямар байх вэ гэж үү? Дараагийнх Азидаа суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан "Бид Азид суралцаж чадна" өдөрлөг байх нь ээ. Япон, Солонгос гэх мэт Азийн улс орнуудад суралцах хүсэлтэй хүүхэд залуусаа алдаж болохгүй боломж шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх