ӨӨРИЙН ГЭСЭН БИЗНЕСИЙГ амжилттай эрхэлж буй ӨСВӨРИЙН хүүхдүүд


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-08-09

Fortune сэтгүүлийн "40 Under 40" буюу 40 наснаас доош настай, ихийг хийж бүтээсэн 40 эрхмийн жагсаалт байдаг билээ. Харин 2016 оны "18 Under 18" буюу 18 наснаас доош настай ч өөрийн хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлтийг авчирж байгаа 18 хүүхэд залуусын жагсаалтыг орчуулан хүргэж байна. Эдгээр хүүхдүүдээс чи урам аван өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгоорой.

1. Ноа Минтз, Nannies by Noa-ын үүсгэн байгуулагч


Нас: 16
Эрхэлдэг ажил: Nannies by Noa нь New York болон Hamptons хотуудад амьдардаг гэр бүлд тусалдаг мөн хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг.

20 жилийн дотор чи юу хийх вэ?: "Хэрэглэгчдээ дээдэлдэг бизнестэй болно. Магадгүй аливаа нэг асуудлын зөв шийдлийг олохын төлөө ажилладаг байгууллагад орон ажиллах байх. Ирээдүйд ажиллах энэхүү байгууллага миний дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулсан Nannies by Noa ч байж болох юм."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Дунд сургуулийн маань захирал нэг удаа аливаа зүйлийг заасан хугацаанаас нь өснө дуусгана гэдэг яг цагт нь дуусгалаа гэсэн үг, яг цагт нь дуусгана гэдэг хоцорсон гэсэн үг харин хоцрох гэдэг бол байж боломгүй зүйл гэж хэлж байсан."


2. Жорж Матус, Teal-ын үүсгэн байгуулагч

Нас: 18
Эрхэлдэг ажил: Teal нь дрон зардаг байгууллага бөгөөд хамгийн анхны бүтээгдэхүүн нь батарейгаар ажилладаг, жолоочгүй нисдэг, бүр 110 км/цаг хүртэл худлах чадалтай нисдэг төхөөрөмж байсан аж. Матус ахлах сургуульд байхдаа уг ажлынхаа хүрээнд 7 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож чаджээ.

20 жилийн дотор чи юу хийх вэ?: "Би мэдээллийн технологийн тэргүүлэх компанид үйлдвэрлэлийг нь хариуцан ажиллах болно. Бас нэг найдаж байгаа зүйл бол өнөөгийн шилдэг компаниудын нэг болох Tesla-г эзэмшихийг хүсэж байна."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Намайг бага байхад эцэг эх маань үргэлж хийх дуртай зүйлээ ол гэж хэлдэг байсан"


3. Микаяла Үлмер, Me&the Bees Lemonade-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал.

Нас: 11
Эрхэлдэг ажил: Me & the Bees нь маалингарын үр болон зөгийн балаар амт оруулсан ундаа зардаг. Ашгийн тодорхой хувь нь балт зөгийг сүйрлээс аврах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлагддаг аж.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Би сайн их сургууль төгсчихсөн байх бөгөөд хүүхэд болон эцэг эхүүдэд гарааны бизнесийн талаар үргэлжлүүлэн заасаар байна. Тэр үед балт зөгийг сүйрлээс аварчхаад аль хэдийн шийдвэрлэх хэрэгтэй өөр нэг асуудал олчихсон байна байх."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Эцэг эх маань үргэлж "Томыг мөрөөдөх хэрэгтэй, чи хүссэн зүйлээ хийж чадах л болно" гэж хэлдэг. Тийм ч учраас би Me & the Bees-ыг үүсгэн байгуулсан юм."


4. Михир Гаримелла, Firefly-ын зохион бүтээгч.

Нас: 17
Эрхэлдэг ажил: Firefly нь хямд үнээр бүтээгддэг бөгөөд аливаа байшин барилгын нуранга зэрэгт дарагдсан хүмүүсийг хайж олохын тулд хүний явж чадахааргүй аюултай газраар нисдэг ухаалаг дрон юм.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Би өндөр төвшний маш амжилттай яваа судалгааны төслийг хариуцаж ажиллах хүсэлтэй бөгөөд үүнийгээ зах зээл дээр хэрэгжүүлсэн байна байна. Үнэндээ би ирээдүйд юу ч хийж магадгүй гэхдээ ямар ч байсан компьютерын шинжлэх ухаан болон роботыг эерэгээр ашиглах болно"

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Харж эсвэл тулгарч байгаа асуудлаа шийдэхийг хичээ"


5. Мозих "Мо" Бриж, Mo’s Bows-ын үүсгэн байгуулагч.

Нас: 14
Эрхэлдэг ажил: Mo’s Bows нь гар аргаар хийсэн зангиагаа маш олон сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зардаг.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Эрэгтэй, эмэгтэй болон хүүхдэд зориулсан хувцас үйлдвэрлэдэг олон улсын том компанитай болох болно”"

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Бизнесийн акул шоуны зөвлөх маань нэг удаа "Өөрийн бренддээ үнэнч бай." гэж хэлж байсан. Яагаад маш чухал санагдсан бэ гэхээр цаашид надад маш олон боломжууд гарч ирнэ. Гэхдээ эдгээр нь надад болон миний компанид шилдэг сонголт байж чадахгүй байж болох талтай."


6. Речэл Зиэз, founder of Gladiator Lacrosse

Нас: 16
Эрхэлдэг ажил: Gladiator Lacrosse нь спортын хэрэглэл зардаг бөгөөд түүний хэлснээр компани нь энэ жилийн дотор 2 сая ам.долларын ашиг олох зорилготой байгаа гэнэ.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Бизнестэй холбоотой ямар нэг зүйл хийж байна байх. Ирээдүй надад юуг хүлээж байгааг мэдэхгүй ч 20 жилийн дараа эргэн харахад энэ спортын түүхэнд өөрийн нэрээ үлдээсэн байна гэдэгт итгэж байна."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: Юу хүсэж байгаагаа байнга тодорхойл.


7. Ben Pasternak, Flogg-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал.

Нас: 17
Эрхэлдэг ажил: Flogg нь өсвөр насныхан өөрсдийн бараагаа зарж, солилцож эсвэл бусдын барааг худалдан авч болдог цахим худалдааны сайт юм.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Дараагийн Apple компанийг үүсгэн байгуулж Дэлхийг өөрчилнө."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Зөвлөхүүдийн маань нэг ахлах сургуулиа хаяад New  York хотод нүүж ир гэж хэлж байсан би ч ёсоор нь болгож New York  хотод ирсэн, ирсэндээ харамсах зүйл ч алга."


8. Шубам Банжэри, Braigo Labs-ын үүсгэн байгуулагч.

Нас: 14
Эрхэлдэг ажил: Braigo Labs нь хараагүй хүмүүст зориулсан хэвлэгч хямд үнээр зардаг байгууллага юм. Энэ байгууллагын хамгийн сүүлийн үеийн хэвлэгч нь цахим хуудасны нийтлэлийг Wi-Fi болон Bluetooth-ээр дамжуулан Брайл болгож хэвлэх чадалтай ажээ.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Эрүүл мэнд болон техник технологи хосолсон салбарт буюу робот оролцсон эмчилгээний салбарт ажиллахыг хүсэж байна."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: Даруухан бай! Зөв зүйлийн төлөө шинэчлэлт хийж сур.


9. Белла Типпинг, Kidzcationz.com цахим хуудасны үүсгэн байгуулагч

Нас: 13
Эрхэлдэг ажил: Kidzcationz нь хүүхдүүдэд зориулсан аяллын цахим хуудас бөгөөд хүүхдүүдэд хэр сайн үйлдчилдэгээр нь зочид буудал, ресторануудад үнэлгээ өгдөг.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: Хүний эрхийн төлөө байгууллагад ажиллаж байх болно. Учир нь би бүх хүнийг ижил тэгш авч үздэг Дэлхийд амьдрахыг хүсэж байна.

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Миний амьдралын уриа үг: Хэрвээ чи төсөөлж чадаж л байгаа бол үүнийг хийж чадна."


10. Нэш Гриер, цахим ертөнцийн од.

Нас: 18
Эрхэлдэг ажил: Олон нийттэй харьцах сүлжээнүүдийн нэг болох Vine дээр 12 сая гаруй дагагчтай бөгөөд дүрс бичлэг хийгч нэгэн байсан бол одоогоор цахим хуудсаараа дамжуулан цамц, оймс гэх зэрэг бараа таваар зардаг болжээ.   

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Ямар ч салбарын сонгосон түүндээ шилдэг нь байх болно. Мөн хамгийн хэцүү сэдэв дээр өөрийн дуу хоолой болон мэдлэгээ ашиглан хүмүүст сайн сайхныг түгээх хүсэлтэй байна." 

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Амьдралд хамгийн чухал зүйл бол хайр"


11. Хайлэ Томас, Healthy Active Positive Purposeful Youth (HAPPY)-ын үүсгэн байгуулагч

Нас: 15
Эрхэлдэг ажил: HAPPY нь хүүхдийн сайн сайхан болон эрүүл мэндийг хэрхэн шим тэжээлээр баялаг хоол хийх болон дасгал хөдөлгөөн заадаг хөтөлбөр хэрэгжүүлэн сайжруулах зорилготой.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: Шим тэжээлээр баялаг, ургамлын гаралтай хоол заадаг телевизийн шоуг хөтлөн явуулах бөгөөд дэлхий даяарх хүүхэд залуус өөрийн хүсэл зорилгоо бодит болгоход нь урам өгнө.

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: Дагагч нь биш удирдагч нь бай.


12. Кори Ниэвэс, Mr. Cory’s Cookies-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал.

Нас: 12
Эрхэлдэг ажил: Mr. Cory’s Cookies нь байгалийн гаралтай, гар аргаар хийсэн чанартай жигнэмэг хийдэг компани юм. Тэрээр бүтээгдэхүүнээ цахимаар зардаг бөгөөд хэд хэдэн томоохон бизнесийн хамтрагчидтай.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Mr. Cory's Cookies-г олон тэрбум долларын бизнес болгон хөгжүүлнэ. Мөн алдартай хөрөнгө оруулагч байж Дэлхий даяар олон хүмүүст тусалмаар байна."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Даруухан байж бүтэшгүйг мөрөөдөн түүндээ хэзээ ч битгий бууж өг"


13. Изабелла Дималовски, Luv Ur Skin-ын үүсгэн байгуулагч.

Нас: 14
Эрхэлдэг ажил: Luv Ur Skin нь охидын арьс арчилгаанд зориулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Биеийн тос, уруул өнгөлөгч, чийгшүүлэгч гэх зэрэг бүтээгдэхүүнүүд багтдаг байна.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Өөрийн бизнесээ амжилттай удирдан явуулан түүнийхээ хажуугаар жүжигчин болох хүсэлтэй байна."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Сайн сонс"


14. Бенжамин “Кикс” Капелюшник, Sneakerdon.com цахим хуудасны үүсгэн байгуулагч

Нас: 16
Эрхэлдэг ажил: Sneakerdon.com нь ховор бөгөөд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн пүүзнүүдийг зарж борлуулах мөн  худалдан авахад зориулсан цахим хуудас юм. Уг цахим хуудас маш олон алдартай үйлчлүүлэгчидтэй бөгөөд нэг жилд ойролцоогоор 1 сая ам.долларын борлуулалт хийх төлөвтэй байгаа гэнэ.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Одоогийнхоосоо илүү нэг нэгэн болно."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Ээжийн маань хэлсэн "Өөрийн мөрөөдөл болон хүсэл зоригоо дага" гэсэн үг хамгийн сайхан зөвлөгөө байсан."


15. Logan Guleff, тогооч, MasterChef Junior (2-р улирал) шоуны ялагч.

Нас: 14
Эрхэлдэг ажил: "Logan’s Rub," гэсэн нэртэй амтлагчийн жорыг эзэмшдэг. Мөн тэрээр газар дор бяцхан хоолны газар ажиллуулж жижиг үдэшлэгүүдэд зориулан хоол хийдэг.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Их сургуулиа төгсчихсөн байна. Тэгээд олон хүмүүс үздэг телевизийн шоутай алдартай, сайн тогооч болно. Мөн номууд маань ч сайн зарагдана гэж найдаж байна. Миний зохиосон амтлагч шүүгээ бүрд байгаасай. Мөн би Марс гараг дээр амьдрал байгуулахад NASA-д туслахыг хүсдэг. Ялангуяа сансрын аяллын хоолны тал дээр тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байна."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Ээжийн маань хэлсэн "Хэрвээ чи мөрөөдөж чадаж байгаа бол бүтээж чадна" гэсэн үг мөн нэгэн алдартай тогоочийн хэлж байсан "Өөрийн гэсэн зарчимтай болоод түүнийгээ хатуу мөрд" гэсэн зөвлөгөөнүүд хамгийн мартагдашгүй бас үнэтэй байсан гэж бодож байна."


16. Аарон Евдин, ACE Venture Capital-ын үүсгэн байгуулагч.

Нас: 18
Эрхэлдэг ажил: ACE Venture Capital нь 30-аас доош насны гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилготой хөрөнгө оруулдаг байгууллага юм.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: Яг одоо хийж байгаа ажлаасаа тун өөр зүйл хийж байх болно. Товчхондоо бол өөрийнхөө хамгийн их сонирхдог салбарт ажиллах болно.

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Алдаанаасаа суралцаад урагшлах хэрэгтэй."


17. Бенжамин Стерн, Nohbo-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал.

Нас: 17
Эрхэлдэг ажил: Nohbo нь шампунь, ангижруулагч, биеийн саван, сахлын хөөс гэх зэрэг нэг удаагийн болон усанд уусдаг бүтээгдэхүүнүүдийг хийдэг.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: "Яг одоо хийж байгаа зүйлстэйгээ адил буюу бүтээж, хөгжиж, бизнесүүдэд хөрөнгө оруулж байх болно."

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Чи хэзээ хангалттай зүйлд хүрэхгүй, хүрсэн оргилоос чинь илүү оргил заавал байх ёстой."


18. Олли Форси, The Budding Entrepreneur Club-ын үүсгэн байгуулагч бөгөөд гарааны бизнес эрхлэгч.

Нас: 18
Эрхэлдэг ажил: The Budding Entrepreneur Club нь гарааны бизнес эрхлэгчдийг урилгаар элсүүлдэг клуб юм. Гишүүний хураамж нь сарын 25 евро байдаг. Мөн тэрээр цахимаар ээмэг зүүлт зардаг Ollie’s Shop-ыг үүсгэн байгуулж байжээ.

20 жилийн дараа чи хэн байх вэ?: Гарааны бизнес эрхлэгчдийн томоохон сүлжээг байгуулахыг хүсэж байна.

Авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө: "Хэрвээ хэн нэгэн чиний санааг бүтэхгүй гэж хэлбэл тэдний буруу байсан гэдгийг гол зорилгоо болгон ажилла"

#World #Business #Teenagers