ЗУН ДУУСАХААС өмнө чиний хийж АМЖУУЛАХ ЗҮЙЛС


Сондор | YOLO.MN
2017-08-02

Зуны дулаахан өдрүүдийг гэртээ сууж уйтгартай өнгөрүүлж байгаа юм биш биз. Намар болоход ердөө нэгхэн сар үлдлээ.

Тиймээс зун дуусахаас өмнө танд 30 хоногт хийж амжуулах 30 зүйл санал болгож байна.

1. Дурангаар од харах

Жуковын музейн хойд зүгт байрлах Астропарк, мөн Баянзүрхийн товчооноос урагш орших Хүрэл тогоот одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнд очиж од харах боломж бий. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.


2. Аялж зугаалах

Хэрвээ та одоо хүртэл амарч, аялж зугаалж амжаагүй байгаа бол төлөвлөгөө боловсруулаад хоёроос гурав хоног ч болтугай аялаарай. Монголын сайхан байгаль нутгаас гадна гаднын улс орнуудаар аялж,  шинэ юм үзэж нүд тайлах нь юу юунаас илүү сайхан амралт болж, биеэ эрч хүчээр цэнэглэхээс гадна дурсамж болон үлдэх юм.


3. Ном унших

Зусланд, голын эрэг дээр, майханд, цэцэрлэгт хүрээлэнд, эсвэл байрныхаа гаднах тоглоомын талбайн сандал дээр суугаад дуртай номоо уншаарай. Гоё мэдрэмж авна гэдэгт найдаж байна.


4. Жимс түүх

Жимс бүрэн боловсрох цаг үе тохиож байна. Жимс түүж явахад цаг хугацаа үл анзааран маш хурдан өнгөрсөн байдаг. Гол нь байгальдаа халгүй түүх хэрэгтэй шүү.


5. Пикник хийх

Байгалийн сайханд аялж зугаалаад бэлдсэн хоол, зуушаа гэр бүл найз нөхөдтэйгөө сууж идэхэд хоол хүртэл цаанаа сайхан амттай байдаг шүү.

6. Завиар зугаалах

7. Байгалийн үзэсгэлэнт газрын зураг авах


8. Шорлог, хорхог хийж идэх

Зуны улирлыг шорлоггүйгээр төсөөлөшгүй гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Гэхдээ ногоон бүсэд ил гал гаргах нь түймэр дэгдээх эрсдэлтэй гэдгийг юуны өмнө сануулж байна. Та шорлог хийж идэх гэж байгаа бол зориулалтын саванд бэлтгэх нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг анхаараарай.


9. Найз нөхөдтэйгөө уулзах

"Амьд" харилцаа үүсгэ!  Найз нөхөд, ойр дотнынхонтойгоо уулзаж, бие биедээ баяр баясал аз жаргал бэлэглэх хэрэгтэй. Өглөөний кофенд дуудсан ч болно шүү дээ. Харин бие биеийнхээ өөдөөс харж суучхаад утсаа оролдоцгоогоод байв аа!

10. Алхах, гүйх, ууланд авирах

Бид өдөр өдрөөс хөлөө улам бага "ашигладаг" болж байна. Эрүүл байх нь дасгал хөдөлгөөнтэй шууд холбоотой учраас та ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, талбай, зуслан гээд хаа сайгүй өглөө алхаж гүйхийг зөвлөж байна. Мөн ууланд авирч байгаарай.


11. Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ турших

Хэрвээ та экстрим зүйлд дурладаг бол параглайд, тандем, хөнгөн онгоцоор нисэх, шүхрээр буух боломжтой. Энэ бүгдийг Монголд, Улаанбаатар хотноо хий боломжтой юм. Цонжин Болдог дахь "Нислэг төв", Paragliding club Mongolia-г зорихыг зөвлөж байна.


12. Цэцэг мод тарих

Зөвхөн хашаандаа гэлтгүй гэртээ тасалгааны шинэ төрлийн цэцэг тарих оройтохгүй шүү. Хүмүүс хашаагаа цэцэрлэгжүүлж, төрөл бүрийн ургамал ногоо тарьснаар сайхан таашаал авч, амарч чаддаг. Нөгөөтэйгүүр та ногоо тарьсан бол хураах цаг ойртож буй.

13. Усанд сэлэх, сэлж сурах

Бороо ихтэй энэ цаг үед гол мөрөн үертэй байгааг анхааруулж байна. Гол усанд орохдоо болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас байнга сануулж байгаа тул та бүхэнд гол руу зүглэхийг санал болгохгүй нь. Харин усан санд сэлж, биеэ чийрэгжүүлэн, сэлж чаддаггүй нэгэн нь сурахыг зөвлөж байна. Сурах хэзээ ч оройтдоггүй гэдэг байх аа


14. Дугуй, дугуйт тэшүүр, дугуйт тавцан унах, унаж сурах

За би ямар жаахан хүүхэд биш дээ гэж бодож байна уу? Дугуй, дугуйт тэшүүр /роллик/, дугуйт тавцан /скэйт/ зэргийг унаж, сэтгэлээ сэргээгээрэй. Хэрвээ чадахгүй бол унаж сурахад яагаад болохгүй гэж? Хүүхдэдээ ч зааж өгөхийг зөвлөж байна.


15. Жингээ хасах

Зун жингээ хасахад хамгийн тохиромжтой улирал гэдэг. Учир нь зун ямар ч дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтойгоос гадна уул руу авирч, уруудаж, усанд сэлж, хөнгөн хоол идэхэд тааламжтай байдаг. Та яг одоо эхэлбэл бүтэн нэг сар байна шүү! Бага гэж битгий чамлаарай.

16. Амралт, рашаан сувилалд явах

Өдөр бүрийн нэгэн хэвийн амьдралаасаа болж ядаргаанд орж байна уу? Түр ч атугай энэ бүхнээс холдож, амралтын газар амарч, сувилуулж, хууч өвчнөө эмчлүүлэн биеэ чийрэгжүүлэн шинэ эрч хүчээр цэнэглээрэй


17. Жимсний чанамал хийх

Гүзээлзгэнэ, нэрс, үхрийн нүд гээд төрөл бүрийн жимс жимсгэнэ боловсордог энэ цаг үед сайхан амттай чанамал хийж хадгалаад аваарай. Мөн жимсээрээ төрөл бүрийн амттан, бялуу хийж ч болох юм.

18. Спортоор хичээллэ

Хөлбөмбөг, бэйсбол, сагс, волейбол, теннис, биллиард гээд тоочоод байвал спортын олон төрөл байна даа...


19. Хөгжмийн фестивальд яв

Наймдугаар сард хэд хэдэн хөгжмийн фестиваль, тоглолт болно. Тэдгээрээс дурдвал: Sunrise Festival, KPop Music Festival, "Бид эх орондоо хайртай" тоглолт, Япон улсын үндэсний урлагийн тоглолт зэрэг болно.

20. Усаар байлд

Хүүхэд насны хамгийн дурсамжтай өдрүүдээ эргэн нэг санаарай! Усаар байлдах ямар хөгжилтэй байдаг билээ. Найз нөхөд, хүүхэд багачуудтайгаа зуны халуун өдөр сэрүүцээд аваарай.


21. Нар мандах, нар жаргахыг харах

22. Загасанд явах

23.Зайрмаг хийх

Зайрмаг хийх бэлэн бүтээгдэхүүн байдгаас гадна интернэт дэх жоруудаас өөрт таалагдсанаа сонгон хийгээрэй.

24. Эрвээхийн хатаамал хийх


25. Амтат гуагаар ундаа хийж уух

Амтат гуаны хальсыг нь аваад, дотор хэсгийг блендэрт хийгээд, мөс, бага зэрэг нимбэгний шүүс хийгээд хутгахад л хангалттай.


26. Хайртай дотнын хүндээ гэнэтийн бэлэг барь

Мэдээж дотнын хүнээ та үргэлж баярлуулж байх хэрэгтэй. Зун гэж онцолж энэхүү жагсаалтад оруулсан учир нь дулааны улиралд шинэ содон юм сэдэж олоод тэрийгээ хэрэгжүүлэхэд нөхцөл боломж сайхан бүрддэг учраас л тэр.

27. Өдөрт унтаж амар

Амралтын энэ сайхан цаг үед л унтаж амрахгүй бол өөр хэзээ амрах билээ... Та хөдөө явж байгаа бол эсвэл зусланд гардаг бол гэрийнхээ гадаа гудас дэвсээд унтахад мөн ч сайхан амралт болно доо.


28. Ажил хичээлдээ бэлдэж, бүхнээ цэгцэл

Эцэст нь хэлэхэд амралтын улиралд хичээл сургууль, ажлынхаа шаардлагатай хэрэгтэй зүйлсийг бэлтгэхээс гадна өрөө тасалгаа, хувцасны шүүгээ, компьютер, нийгмийн сүлжээгээ хүртэл сайтар цэгцлээд ав.

Мөн хотод анх удаа орж ирж байгаа оюутнууд байгаа бол хоттойгоо танилцаад, сургууль, номын сан, дотуур байр, дэлгүүр хоршоо хаана байрладгийг мэдээд аваарай.

ЭНЭ БҮХНИЙГ АМЖУУЛАХАД ТАНД БҮТЭН НЭГ САР БАЙНА. БАГА ГЭЖ БҮҮ ЧАМЛААРАЙ!

#summer #happy days