Бүтэн жил хагасын хугацаанд ОХУ, Украйн, БНХАУ болон Скандинавын орнуудад туршиж байсан Kaspersky-ийн ҮНЭГҮЙ хувилбар хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болжээ.
Үнэгүй антивирусийн программ нь VPN, Эцэг эхийн хяналт, Цахим төлбөрийн хамгаалалт зэрэг үйлчилгээнүүдээс бусад зүйлсийг өөртөө агуулсан бөгөөд таны компьютерыг гаднын халдлагаас хамгаалах олон үйлдлийг хийж чадна.
Файлууд, цахим шуудангуудыг хянаж, вебээр дамжих вирусээс сэргийлэх аж. Мэдээж хэрэг үнэгүй учраас хэн нэгэн "үнийг нь" төлж таарна.
Гэхдээ Kaspersky бусад антивирусийн программуудтай адил сурталчилгаа харуулахгүй. Оронд нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж бүтээгдэхүүнээ сайжруулахад ашиглах аж.
Эхний ээлжид долдугаар сарын 25-27-ны хооронд АНУ, Канад, Карибын орнууд болон Казахстанд хэрэглээнд нэвтрүүлэх бол үлдсэн орнуудад есдүгээр сараас арван нэгдүгээр сарын хооронд нэвтрүүлэх юм.
Доорх газрын зургаас үзэхэд хэзээ хэрэглээнд нэвтрэхээр нь өнгөөр ялгажээ. Хэдийгээр Монгол гэж тодорхой бичээгүй ч гэсэн өнгөөр нь ялгаж харахад есдүгээр сарын 5-7-ны хооронд Ойрхи Дорнод, Африкийн орнууд болон Турк улсуудад нэвтрүүлэхтэй зэрэгцэн Монголд нэвтрүүлэх аж.
Сүүлийн үед Оросын эрх баригчидтай хамтран ажилладаг байж магадгүй гэсэн сэжиг төрүүлснээс болж Kaspersky-ийн Америк дахь бизнес уналтад орсон.
Түүнчлэн Bloomberg тэднийг Оросын тагнуулын албатай хамтран ажилладаг гэж буруутгасан тохиолдол бий. Харин Южин Касперски үүний хариуд Оросын Засгийн газартай холбоогүй гэдгээ батлахын тулд эх кодоо өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч АНУ-ын Засгийн газар итгэлтэй мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн жагсаалтаас Касперскийг хассан хэвээр байгаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх