Хүмүүс амьтны хэлийг ойлгох мөч тун удахгүй гэнэ. Судлаач Уильям Хайемын онцолсноор арван жилийн дараа хүн төрөлхтөн "орчуулах" төхөөрөмжийн тусламжтайгаар хайртай амьтантайгаа харилцах боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтад болох нохой, мууртай чөлөөтэй харилцах юм байна. Мөн ийм төрлийн тоног төхөөрөмж ч зах зээлд ч их эрэлт хэрэгцээтэй байх гэнэ.
Эрдэмтэн Хайем Хойд Аризонагийн их сургуулийн профессор Кона Слободчикогийн хийсэн судалгааны дүнгийн талаар тайландаа дурдсан байна.
Кон Слободчико нохойн зан үйлийг 30 жил судалсан эрдэмтэн. Тэрээр судалгаандаа хиймэл оюун ухааныг ашиглаж, амьтдын хэлийг ойлгох боломжтойг олж нээжээ.
Харин Портсмутын их сургуулийн сэтгэл судлаач Жулиан Камински хүн ба нохойны харилцан үйлдлийг судалж байна.
Тэрээр нохой сүүлээ баруун тийш шарвах нь сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлдэг бол зүүн тийш шарвал хангалуун бус байна гэсэн үг.
Шинэ төхөөрөмж амьтны дохиог задалж, боловсруулан, юу хүсч байгааг нь хялбар ойлгоход чиглэжээ.
2016 онд амьтанд хэрэглэх "ухаантай" хүзүүвч бий болжээ. Тэдгээр нь амьтны авианы дохиог уншиж, таних төхөөрөмжүүд аж.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх