Олон улсын 1000 гаруй ТАМИРЧИН ХҮҮХДҮҮД Улаанбаатар хотноо өрсөлдөнө


Сондор | YOLO.MN
2017-07-25

Олон Улсын Спортын Хүүхдийн Наадам нь 3 дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо  наймдугаар сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид Байт харваа, Бокс, Волейбол, Жудо, Сагсан бөмбөг, Таеквандо, Теннис, Футзал, Хөнгөн атлетик, Чөлөөт бөх, Ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцоно. Уг наадамд оролцогч нийт тамирчид Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд байрлах бөгөөд зургаан хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх болно.

Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадам нь хамгийн анх 2009 онд Улаанбаатар хотноо зохиогдож спортын 5 төрөлд 300 гаруй тамирчид оролцсон тоо байдаг. Жилээс жилд спортын төрөл, тамирчдын тоо болоод чансаа нь нэмэгдсээр байгаа бөгөөд өмнө нь Улаанбаатар, Улаан-Удэ, Хөх хотуудад тус бүр хоёр удаа зохион байгуулагдаж байжээ.

Энэхүү наадмын гол зорилго нь Олимпын наадамд багтдаг спортын төрлүүдийг хөгжүүлэх, оролцох залуу тамирчдыг сонгон шалгаруулах түүнчлэн хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг бий болгож, эрүүл ирээдүйг бүтээх юм. Энэ жилийн наадамд оролцох тамирчдын тоо өмнөх жилээсээ даруй гурав дахин нэмэгдсэнээрээ онцлог болж байгаа юм. Түүнчлэн наадмаас гадна насны хязгааргүй "Өртөөт Марафон" наймдугаар сарын 13-нд зохион байгуулагдах гэж байна.

Та бүхэнд тэмцээн болох газрууд болон хуваарийг хүргэж байна:

Спортын төрөл Болох газар Сар өдөр
Сагсан бөмбөг Спортын төв ордон 8-р сарын 12-17
Гар бөмбөг "Хан-Уул" Спортын ордон 8-р сарын 12-17
Футзал Футзалын ордон 8-р сарын 12-17
Байт харваа Үндэсний сурын талбай 8-р сарын 13-16
Бокс МҮЭ-ийн ордон 8-р сарин 13-17
Талбайн теннис Бага тэнгэр цогцолбор 8-р сарын 13-16
Ширээний теннис Аврагч спорт хороо 8-р сарын 13-16
Жүдо СХД-ийн Ордон 8-р сарын 13-14
Таеквондо "Алдар" Спорт хороо 8-р сарын 14-15
Хөнгөн атлетик Төв Цэнгэлдэх хүрээлэн 8-р сарын 15-16
Чөлөөт бөх СХД-ийн Ордон 8-р сарын 15-16

Хүүхэд залуус та бүхнийг эх орондоо болж байгаа энэхүү наадамд өөрийн биеэр оролцож, эх орныхоо баг тамирчдаа дэмжин, олон төрлийн уралдаан, тэмцээнүүдийг үнэ төлбөргүй үзэн сонирхохыг урьж байна. Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг уг хуудсаар дамжуулан аваарай. 

#World #Athlete #teenagers