Миний бие бусад хүүхэд залуусын адил хилийн чандад суралцах зорилготой билээ. Иймээс "Гадаадад сурах", "TOEFL, IELTS" гэсэн үгнүүд орсон л бол бараг бүх арга хэмжээ, лекц хэлэлцүүлгийг сонирхон зочилдог байлаа. Тэр болгонд яг хүссэн хариултыг минь өгсөн нь цөөхөн. Энэ арга хэмжээг харсан өдрөө "Бусадтайгаа адилхан л байлгүй дээ" гэж бодоод очихгүй гэж шийдсэн ч сонирхол төрөөд яваад очлоо. Гэвч бусдаасаа огт өөр байсан. Хэрвээ би очоогүй бол харамсаад байрахгүй байсан биз. 2017 оны долдугаар сарын 22-ны тэнгэр хангай хураа хайрласан өдөр Drink Beer House-д "We Can Do" уриатай клубын залуус "Бид гадаадад суралцаж чадна" арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. Бүх суудал дүүрч зарим нэг нь зогссон сэтгэлд дотно арга хэмжээнээс хийсэн сурвалжлагаа хүргэж байна.
Дэлхийд боловсролын системээрээ тэргүүлэгч улс орнууд болох АНУ, Япон, Их британи, Австрали, Канад, Солонгос, Герман зэрэг орнуудын их, дээд сургуулиудад суралцах боломж бидэнд бүрэн нээлттэй байдаг. Гэвч бид "чадахгүй" хэмээн айж хойш ухарсаар. Харин уг арга хэмжээнд оролцож илтгэгчдийн яриаг сонссон залуус "ЧАДНА" гэсэн хүсэл эрмэлзэл, сэтгэлийн галаар дүүрэн гэр гэрийн зүг харьцгаасан гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү өдөрлөгт:
1. Гадаадад их сургуульд суралцах нь ямар давуу талтай вэ?
2. Суралцах чиглэлээ хэрхэн зөв тодорхойлох вэ?
3. АНУ болон Европын улс орнуудын их сургуулиуд болон коллежуудад хэрхэн элсэж суралцах вэ?
4. Япон улс болон Азийн улс орнуудын их сургуулиуд болон коллежуудад хэрхэн элсэж суралцах вэ?
5. Гадаад их сургуульд яаж бага төлбөрөөр эсвэл төлбөргүй буюу тэтгэлэгтэй суралцах вэ?
6. Гадаадад суралцах төлөвлөгөө гаргах тухай гэсэн сэдвүүдээр ярилцсан билээ.
Өдөрлөгийн зочин илтгэгчээр:
1. Батдаваагийн Төгөлдөр
Haverford College, Carleton College зэрэгнь 20% гаруй acceptance rate-тэй шалгуур маш өндөртэй сургуулиуд юм. Харин тэр эдгээр сургуулиудаас:
- Haverford College ($50.564)
- Carleton College ($20.000)
- Millsaps College ($20.000) тус тэтгэлэгүүдийг авсан.
Мөн тэрээр Renneselear Polytechnic Institute, Tulane University , Syracuse College гэх зэрэг сургуулиудад тэнцжээ.
Түүний ярилцлагыг эндээс уншаарай.
2. Түвшинжаргалын Анарсайхан
Swarthmore коллежийн McCabe тэтгэлэгийн эзэн. Энэхүү тэтгэлэгт тухайн жил тэнцсэн сурагчдаас зөвхөн 7 Америк, 1 гадаад сурагчийг шалгаруулан олгодог тэтгэлэг юм. Мөн тэрбээр
- Wesleyan University($59.000)
- Columbia University ($61.000)
- Swarthmore College Mccabe тэтгэлэг авсан.
Уг үйл ажиллагаанд Б. Төгөлдөр, Т. Анарсайхан нар АНУ болон Европын улс орнуудын их сургуулиуд болон коллежуудад хэрхэн элсэж суралцах вэ мөн АНУ-ын их дээд сургуулиудад элсэн орох үйл явц сэдвээр илтгэл тависан билээ. Илтгэлийн явцад тэд залуустай ярилцаж, хүссэн асуултад нь хариулан, хөгжилтэй жишээ баримт татан найз нөхөдтэйгээ ярилцаж буй мэт илэн далангүй инээлдэн халуун дулаан орчинг бүрдүүлсэн нь их таалагдсан. Тэгээд ч зогсохгүй завсарлагааны цагаар ч залуустай ганцаарчлан ярилцаж, нэрийн хуудсаа өгч байгаа ажиглагдсан шүү.
3. Хосхүүгийн Идэр
- University Of Oklahoma
- Oklahoma City University
- Central Queensland University
- Colorado State University
- University of Colorado Denver, Boulder
- Indiana University Bloomington-д тус тус тэнцсэн буюу Niagara University-с 100%-н тэтгэлэг авсан. Уг үйл ажиллагаанд Milan MUN, Cambridge University International MUN-д оролцсон туршлага болон, TEDx зохиосон туршлагаасаа хуваалцсан ба нийгмийн идэвх сайн дурын үйл ажиллагаа, оролцоог ашиглан хэрхэн их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах талаарх мэдээллийг хүргэлээ. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
4. Б. Найрамдах
"Монбүкагакүшо" Япон улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Япон руу сургуульд явах гэж буй уг илтгэгч маань уг тэтгэлэгийн талаар, хэрхэн хамрагдах мөн J30 хөтөлбөрийн талаар нарийн мэдээлэл өглөө.
"We Can Study Abroad" арга хэмжээний зохион байгуулагч А. Аминцог
Ер нь хаа сайгүй гадаадад суралцах талаар арга хэмжээ зохиогдож байгаа. Манайх юугаараа онцлог юм бэ гэвэл бусад арга хэмжээг хараад байхад илтгэгчид нь гадаадад сураад ирсэн хүмүүс байдаг бол бид өсвөр үеийнхнийхээ дуу хоолой болсон тэтгэлэгийн эзэд, удахгүй хилийн чандад сургууль руугаа явах залуусыг сонгосон. Тэтгэлэг авах маш олон боломж байдаг. Бусад арга хэмжээнүүдэд хүн болгоны мэддэг зүйлийг давтан ярьдаг бол бид илүү детальчилж задлан ярьсан. Санасныг бодоход үнэхээр гайхалтай арга хэмжээ боллоо. Дараагийнхаа арга хэмжээний талаар л одоо бодож байна даа.
Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
Дашрамд дуулгахад хэрвээ та энэ удаагийнхд ирж чадаагүй бол чадварлаг ухаалаг залуус маань тун удахгүй "Бид Англи хэл сурч чадна", "Бид дуулж чадна" гэх мэт сонирхолтой арга хэмжээнүүдийг ар араас нь зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гадаадад сурахгүй байхыг чинь харна аа гээд хэн нэгэн заначихсан юм шиг л гадаадад сурч чадахгүй гэж бодох бодол маань ор мөргүй алга болсон шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх