Дэлхийн долоон тэрбум гаруй хүмүүсийн дундаас өөрийн авьяас чадвараа нээж олон, шаргуу хөдөлмөрлөсний эцэст амжилтад хүрч нийгэмд байр сууриа эзэлсэн олон хүмүүсийг бид мэддэг. Тэгвэл өнөөдөр тэдний дундаас 15-хан насандаа цахим сэтгүүл гаргасан Тави Гевинсон гэх охиныг онцолж, амжилтын түүхийг нь хуваалцъя.
Тави Гевинсон 1996 оны дөрөвдүгээр сарын 21-нд АНУ-ын Чикаго хотод төржээ. Түүний аав англи хэлний багш харин ээж нь еврей хэлний цагийн багш, нэхмэлчин мэргэжилтэй.
Анх найзынхаа эгчийн блогийг харснаар өөрийн гэсэн блогтой болох санаа төрж, дөнгөж 12 настайдаа "Style Roockie" гэх өөрийн блогоо хөтөлж өдөрт 30 мянган уншигчтай болж чадсан.
Энэхүү амжилт нь түүнийг “"The New York Times" сэтгүүлд ярилцлага өгч, загварын долоо хоногуудад уригдан алдартнуудтай зэрэгцэн суух боломжийн эхлэл болсон юм.
15 насандаа өсвөр насны охидод зориулан "Roockie" сэтгүүлээ 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр удирдан явуулж, 3,5 сая хандалтыг бий болгож чаджээ.
Сэтгүүлээс нь урлаг, гоо сайхан зэрэг мэдээллүүдийг авахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс охид өөрсдийн DIY, зөвлөгөөг хуваалцаж болдгоороо онцлог юм. Жил бүр цахим сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг нийтлэлүүдээр "Roockie Yearbook" ном хэвлүүлдэг.
2012 онд буюу 16 настайдаа TEDxTEEN- д "Still Figuring It Out" нэртэйгээр илтгэлээ тавьж, "Cadavar" гэх богино хэмжээний хүүхэлдэйн кинонд дуу оруулж, дууг нь дуулсан юм. Мөн 2012 онд "Enough Said" кинонд дүр бүтээж, 2014 онд "This Is Our Youth" Бродвэйн жүжигт тоглосон.
2015 онд "CLINIQUE" гоо сайхны брэндийн нүүр царайнуудын нэг болсон.
2011, 2012 онуудад “Forbes” сэтгүүлийн хэвлэл мэдээллийн төрөлд амжилттай явж байгаа гучаас доош насны залуусын "30 Under30", "Times" сэтгүүлээс гаргасан "2014 оны нөлөө бүхий 25 өсвөрийн хүүхэд" жагсаалтад тус тус оржээ.
Тави Гевинсоны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл түүний инстаграмм, твиттер хаягаар зочлоорой.
Инстаграмм: https://www.instagram.com/tavitulle/?hl=en
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх