Анхны уулзалтын үеэр хүнд хэрхэн САЙХАН СЭТГЭГДЭЛ төрүүлэх вэ?


Г.Оюундарь | YOLO.MN
2017-07-21

Зуны амралтаараа амралт, зугаалга, зуслан сургалт гээд шинэ орчинд орж шинэ найз нөхөдтэй болдог. Харин хэрхэн анхны уулзалтаа амжилттай болгох талаар мэдэхгүй эсвэл бодож үзээгүй  бол дараах зөвлөмжийг сонирхоорой.

1. Уулзаж буй хүнийхээ бодол, санааг ойлгох гэж оролдоорой
Хүн бүр өөр өөрийн үзэл бодол зан ааштай байдаг. Иймээс чи харилцаж буй хүнийхээ бодол санааг нь хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Ярих дуртай хүн бол сайн сонсогч нь бол харин эсрэгээр сайн сонсогч бол ярьж өөрийгөө ойлгуулж эхлэх хэрэгтэй.

2. Ямагт өөрийнхөөрөө бай
Өөрийн төрөлхийн төрх байдалдаа харшлах зүйлийг анхны уулзалтаараа харуулах нь тийм ч сайн зүйл биш юм. Эрт орой хэзээ нэгэн цагт өөрийнхөөрөө байх л болно. Байгаагаар чинь хүндэлж хайрлах хүн таньд хэрэгтэй. Таалагдахгүй эсвэл таалагдаж байж болно, гэхдээ үүнийг маргааш биш, нөгөөдөр биш, харин өнөөдөр учрыг нь олох нь хавьгүй дээр шүү дээ.

3. Гадаад төрхдөө анхаар
Чамайг ярьж эхлээгүй байхад гадаад төрхөөр чинь тодорхой мэдээллийг олж авчихсан байдаг. Гадаад төрхөндөө анхаарах гэдэг нь нүүрээ их будаж, брендийн хувцсаар өөрийгөө гоёно гэсэн үг биш. Хамгийн гол нь цэвэрхэн байдлыг эрхэмлэж биеэ зөв авч явах хэрэгтэй.

4. Өөрийг нь тодолхойлох бүгдийг тогтоо
Анхны уулзалтаар түүний талаарх мэдээллийг зөв сайн тогтоо. Хэн нэгэн  анхны уулзалтаараа чиний нэр болон үзэл бодлыг ойлгож тогтоосон байвал хэчнээн сайхан санагдах бол. Тийм учраас өөрийг нь тодорхойдог бүгдийг тогтоогоорой.

5. Үгийг зөв сонгож хэрэглэ
Үгээр хүнийг үгүй хийж ч болно, амьдруулж ч болно гэж ярьдгийн адилаар чиний амнаас гарч буй үгс чамайг тодорхойлно. Хараалын муу муухай үгнээс илүү талархлын сайн сайхан үгийг хэлж анхны уулзалтаа амжилттай болгоорой. Анхны бүхэн дахин давтагдашүй нандин  байдаг учраас хайнга хандаж болохгүй шүү.

#Summer #Frist #Meeting