К-поп хамтлаг, дуучдаас СУРАЛЦАЖ болох 7 зүйл


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-07-21

К-поп дууг зөвхөн сонсох биш, энэхүү урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг дуучдаас суралцах зүйл маш олон байдаг. Үүнийг бид төдийлөн анзаардаггүй аж. Өмнөд Солонгосын хамтлаг дуучид бүр өөрсдийн гэсэн зан араншин, өвөрмөц имижтэй гэхдээ бүгдэд нь ажиглагддаг, тэдгээрээс нь бусад хүмүүс суралцаж болохуйц 7 зүйлийг нэрлэжээ.

ХҮНДЛЭЛ

Өмнөд Солонгосын урлагт, хамтлаг дуучид нь  хоорондоо дотно танил биш байсан ч заавал мэндлэх ёстой. Ингэхдээ өөрөөсөө түрүүлж урлагийн амьдралд хөл тавьсан дуучнаа хүндэтгэж түрүүлж мэндлэх ёстой байдаг байна. Гэвч зөвхөн дүү уран бүтээлчид нь мэндэлнэ гэсэн үг бишээ, ахмад уран бүтээлчид мөн өөдөөс нь бөхийх бөгөөд энэ нь нэгнийгээ хүндэтгэж буйн илэрхийлэл аж. Мөн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос шагнал авсан дуучиддаа суудлаасаа босож хүндэтгэл үзүүлдэг гэнэ.


МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ

Хэрэв К поп дуучин болохыг хүссэн л заавал энтэртайментуудын шалгаруулалтад оролцох болдог. Гэвч эхний шалгаруулалтандаа оролцоод л тэнцчихнэ гэдэг яг л үлгэр шиг бөгөөд мянга мянган шалгаруулалтад орж, унаж, туршлага хуримтлуулах шаардлага гардаг байна.


БЭЛТГЭЛ БЭЛТГЭЛ бас дахин БЭЛТГЭЛ

Тэдний дуунуудыг бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймдээ ч шинэ дуу гаргахаасаа маш олон сарын өмнөөс бүжгийг нь дэглэж эхэлдэг ба өдөр алгасалгүй бүжгийн бэлтгэл хийдэг аж.


НИЙГЭМД ТУСТАЙ ҮЙЛ ХИЙХ

Кпоп урлагийн ертөнцөд фэнүүдийн ширүүн тэмцэл явагддаг нь нууц биш юм. Тиймдээ ч ойролцоо түвшний хамтлагийн фэнүүд хоорондоо маргалдах, үргэлжийн дайсагналцах үзэгдэл байдаг аж. Харин хамтлагуудын хувьд үүнээс илүүтэйгээр нийгэмд тустай ажил их хийдэг бөгөөд үүгээрээ олон хүнээс эерэг сэтгэгдэл хүлээн авахыг хүсдэг байна.


ХИЧЭЭНГҮЙЛЭН, ТУУШТАЙ ХӨДӨЛМӨРЛӨХ

Дуучин , хамтлагийн гишүүн болохын тулд 10 эсвэл түүнээс ч илүү жил хүлээх шаардлага гарна гээд боддоо. Тэднийг чадварлаг, туршлагатай дуучин болгох үүднээс бэлтгэлд маш олон жилийг зарцуулдаг бөгөөд заримд нь аз таарвал цөөхөн жил бэлтгэгдэх боломж олддог аж.


ҮРГЭЛЖ ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ

К поп дуучдын цагийн хуваарь маш шахуу байдаг тул ихэнхдээ л унтах ч завгүй ажилладаг аж. Гэвч тэд өөрсдийн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих шаардлагатай бөгөөд ялангуяа  арьс, биеийн жин, өмсөж буй хувцас зэргийг чухалчлан үздэг гэнэ.


ХӨГЖИЛДӨХ

К поп урсгалд хамтлагууд хамгийн амжилттай байж чаддаг. Учир нь багийн ажиллагаа юм. Тэд үргэлж камерийн өмнө байдаггүй ч маш олон хамтлагууд өөрсдийн сувагтай байдаг. Үүгээрээ дамжуулж фэнүүддээ өөрсдийн урлагийн амьдралыг харуулдаг.  Тэд тайзан дээр гарахаас бусад үед үргэлж хөгжилдөж, өөрсдийнхөөрөө байж чаддаг тул маш олон хүмүүсээс эерэг сэтгэгдэл авдаг аж.  Мөн тэд бие биендээ анхаарал халамж тавьж, хамтлагийн бусад гишүүдээ гэр бүлийнхээ гишүүн гэсэн сэтгэлээр ханддаг гэнэ шүү~

#Kpop #singers #Learning