ЗУН АМРАЛТ: Хятад орноор аялвал эдгээр ГАЗРУУДАД зочлоорой!


Аска | YOLO.MN
2017-07-19

Хамгийн ойр бөгөөд хамгийн хямд зардлаар Хятад улсын үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж байна уу, найзууд аа? Та бүхэнд Хятадын томоохон амралтын газруудын талаарх мэдээллийг хүргэж байна.
 

1. Хөх мөрний аялал
Хөх мөрний дагуу завиар аялах нь байгалийн гоо үзэсгэлэнг нүдээрээ харж биеэрээ амсах тэрхүү гайхамшигт мэдрэмжийг танд өгөх болно.

 


 


2. Эмэй уулын аялал
Буддын шашны соёлыг өөртөө шингээсэн Хятадын баруун өмнөд хэсгийн Сичуагн мужид орших энэхүү түүхэн дурсгалт газар жуулчдын анхаарлыг ихээр татдаг газруудын нэг билээ.


 


3. Хуан гоу шу усан хүрхрээ
Гу яанг хотноо орших энэхүү гайхамшигтай хүрхрээн дээр очин зуны бүгчим халууныг умартан сэрүүсэн алжаалаа тайлах болно.



 


4. Жангиажи Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Ан амьтан, ой мод, урсах голоороо алдаршсан Хятадын өмнөд хэсгийн Хунан мужид байрлах энэхүү цэцэрлэгт хүрээлэнд нь жуулчид ихээр ирдэг аж.



 


5. Чэндэ зуны ордон
Хэбэй мужид орших энэхүү ордонг 18-р зууны үед Чин гүрний эзэн хаан бариулж Бээжин хотын халуун бүгчим агаараас зугтаан уг ордонд ирж алжаалаа тайлдаг байсан түүхтэй гэнэ.

#Summer #China #Travel