Валентины баяраар найз охиндоо, мартын 8-аар ээждээ, цэргийн баяраар аавдаа, найзынхаа төрсөн өдрөөр гээд хэн нэгэнд заавал ч үгүй бэлэг барих хэрэгтэй үеүүд бий. "Улиг" болсон цэцэг, тэмдэглэлийн дэвтэр, сувенирүүдээс илүүтэй өөрийн гараар хийсэн бэлэг илүү сэтгэлд тод бас өртөг нь ч "хямд" байдаг билээ. Тэгвэл өөрийн гараар бэлэг бэлдэх, гэрээ чимэх, өөртөө хэрэглэх, бүр том болоод хүүхдэдээ өгч ч болохоор сонирхолтой, "cool" гар урлалуудыг хэрхэн бэлдэх талаар дараах нийтлэлээс уншаарай.
Жич: Гарчиг дээр дарахад дэлгэрэнгүй заавар бүхий линкрүү үсэрнэ
1. "Хуучирсан подволк ба хананы зураг"
Подволкний ард, урд, энэ тэнд байх зураг, уриа үгнүүдээр гэрээ чимж өөрийн хүссэн хэлбэр хэмжээгээр хананы зураг "зурахгүйгээр" бүтээх арга.
2. Үүлэн гэрэл
Маш амархан аргаар, маш хямд өртгөөр хийж болох "үүлэн гэрлийг" заавал туршиж үзээрэй.
3. Бугуйвч
Дунд нь орох чимэглэлийг хүссэнээрээ сонгоод цэвэрхэн харагдах, хэн нэгэнд бэлэглэхэд хамгийн тохиромжтой бугуйвчийг хийж сураарай.
4. Пянзыг ашиглаж болох сонирхолтой санаа
Хэрэглэгдэхгүй хэрнээ хаяж болдоггүй пянз гэрийнхний чинь хэн нэгний "новш"-н дунд байдаг л биз дээ. Дараах зааврын дагуу таваг болгоод ойролцоогоор 3000-5000 төгрөгөөр худалдсан ч болно гэнэ шүү.
5. Хэрвээ чи аль эсвэл дотны хэн нэгэн чинь "дэлхийг тойрон аялах" мөрөөдөлтэй бол...
Хэн нэгэнд бэлэг болгон өгөхөд хамгийн тохиромжтой, үнэхээр өвөрмөц бэлэг болж чадахаар дараах гар урлалыг заавал туршиж үзээрэй. Өөрийн хамгийн түрүүнд очихыг хүсэж буй улсынхаа тухай жижиг цаасан дээр бичээд ард нь хадгалбал бүр ч сонирхолтой бас нандин.
6. "Чихэвч минь чи дахиж эвдрэхгүй ээ"
Салгах тусам хөндийрсөөр нэг л мэдэхэд дуу нь тасалддаг болчихсон байдаг "эмгэнэлт түүх" бүх л чихэвчийг тойрч гарахгүй дайраад өнгөрдөг. Тэгвэл чи одоо тэрхүү эмгэнэлт түүхийг дуусгах цаг нь иржээ. Мөн найз, найз охин гээд дотны хүнийхээ чихэвчийг "нэг өдөр хэрэглэчихээд өгье" гэж гуйж аваад маргааш нь ингэж чимээд өгвөл үнэхээр их баярлах байхдаа.
7. Энэ подволк, цамцнууд ер нь их хэрэгтэй юм байна
Байнга өмсдөг цамц, подволкоо дэр болгоод "-Орой болгон тэвэрч унтаарай..." гээд найз охиндоо бэлэглэвэл үнэн романтик бас том сүртэй бэлэг болж чадна шүү. Магадгүй хол явах гэж байгаа бол дотны хайртай нэгнийхээ үнэр шингэсэн цамцаар дэр хийгээд орой болгон тэвэрч унтах ч бас "гоё" байна байх.
Амархан хийгдэх хэрнээ бэлэг болгон өгөхөд чамин харин ханаа чимэхэд сүртэй харагдах энэхүү гар урлалыг хийхэд чамд мөнгөний шаардлага огт гарахгүй юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх