Яагаад бид Монгол Дархлаажуулалтын аянд нэгдэх ёстой вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-07-06

YOLO.mn сайтын зочин Х. Идэр маань өсвөр үеийнхэн залуустаа зориулж энэ зуны хугацаанд "Шинэ Монгол Иргэн" төслийг хэрэгжүүлж маш олон шинэлэг зүйлсийг зохион байгуулахаар шаргуу ажиллаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та бүхэндээ танилцуулья.

Энэ удаа бид залуучууддаа сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Юу вэ гэвэл Монголд анх удаа Монгол Дархлаа нэртэй Залуучуудын анхдугаар фестиваль нь:

- 7 дугаар сарын 23-нд Мэтгэлцээн, илтгэлийн тэмцээн
- 7 дугаар сарын 29-нд Лекц ба чөлөөт хэлэлцүүлэг гэсэн хуваарийн дагуу зохион байгуулагдах гэж байгаа юм.

Даяарчлагдаж буй энэ нийгэмд залуус гадаад ёс заншилд уусаад байгаа нь маргаангүй үнэн билээ. Тэгвэл, залуус маань нэгэн зорилгоор нэгдэн, энэ туйлшралын эсрэг Залуучуудын анхдугаар фестивалыг зохион байгуулахаар сэтгэл шулуудсан нь энэ юм. 

Уг арга хэмжээгээрээ залуучууд маань Монгол хүн байхын үнэ цэнэ, өнөө үеийн залуусын эх орондоо үзүүлэх идэвх оролцоог тодотгож харуулж өгөхөөс гадна энэ нийгэмд бидний өвөг дээдсээс үлдээсэн агуу том уламжлал соёл заншлаа харийн нөлөөнөөс хамгаалж авж үлдэх талаар хөндөн харуулахыг зорьж байгаа юм. Фестивалыг зохион байгуулагчид маань ганц удаа зохион байгуулаад өнгөрөхгүй, жил бүр зохион байгуулагддаг үндэсний арга хэмжээ болгохыг эрхэм зорилгоо болгожээ.

Монгол улсын ирээдүйг залуус бид тодорхойлно, тийм учраас залуучуудаа уриалан дуудсан, эх орноо гэх дуудлагыг сэргээсэн арга хэмжээ зохион байгуулснаар Монгол соёлын гайхамшиг, өв соёлоо хадгалж үлдэх нь яагаад чухал болох, мөн цаашлаад залуус бид эх орноо хэрхэн хөгжүүлж болох талаар мэдээллийг өгсөн цогц фестивалыг зохиох юм. Үүнд:

1. Академик боловсролыг дэмжсэн:

- Илтгэлийн тэмцээн
- Мэтгэлцээний тэмцээн
- Лекц
- Нээлттэй хэлэлцүүлэг  

2. Соёл урлагийн:

- Загварын шоу
- Кино өдөрлөг
- Хамтлаг дуучдын тоглолт
- Соёлын өдөрлөг
- Хүнс бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

3. Спортын хөтөлбөрүүд:

- Сагсны тэмцээн
- Сур харваа
- Воллейбол
- Хөл бөмбөг
- Монгол наадгай

АКАДЕМИК АРГА ХЭМЖЭЭ

1. Мэтгэлцээний тэмцээн:
Парламентийн мэтгэлцээнээр өнөөгийн нийгэмд тулгамдаад буй асуудлуудын талаар хэлэлцэх, гарц, гаргалгааг гаргах, шийдэлд хүрэх, залуусын хандлагад нөлөөлөх зорилготой.
7-р сарын 23-нд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Хурлын танхим

2. Илтгэлийн тэмцээн:
Залуучуудад Монгол өв соёл, Монгол дархлаа, Монгол үнэт зүйлийн талаар хандлагыг өөрчлөн нэмэгдүүлэх зорилготой. 
7-р сарын 23-нд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Хурлын танхим

3. Лекц, хэлэлцүүлэг:
Илтгэгч 1: "Massachusetts Institute of Technology"-ийн төгсөгч, одоогийн Сант сургуулийн захирал Зургаанжин овогтой Энхмөнх нь одоо үеийн залууст өөрийн туршлага дээр тулгуурлаж  томоохон мессэж хүргэх болно. 

Илтгэгч 2: Нэмэхбаяр овогтой Амаржин нь 2012 онд Колорадо мужын их сургуулийг давхар мэргэжлээр төгсөн эх орондоо ирсэн бөгөөд 2014 оноос "Universal" сургалтын төвийг үүсгэн байгуулан ажиллуулахын хажуугаар ETV HD телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байгаа юм. 

Илтгэгч 3: Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Булган овогтой Гантулга болон бусад илтгэгчид залууст зориулсан лекцийг тавих болно.

Хэлэлцүүлэг: Өнөөгийн залуучуудад тулгамдаад буй асуудлуудыг 5 илтгэгчидтэй хамт хэлэлцүүлэг хэлбэрээр залуучуудад хүргэнэ.
Ой тогтоолтын үзүүлбэр Э.Энхмөнх авьяас билгээрээ олон улс бөгөөд дэлхийд танигдаж яваа залуугийн ур чадварыг үзүүлж залуучуудыг идэвхжүүлэх зорилготой. Мөн олон олон гэнэтийн бэлэг та бүхнийг хүлээж байна.
7-р сарын 29-ны өдөр ТАНАН төв

Х.Идэртэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж сонирхоорой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу

#МонголДархлаа #trip