ФОТО: Дэлхийн нууцлаг газруудаар аялцгаая


Аска | YOLO.MN
2017-07-14

Түүхэн археологийн олдворуудыг харахад бидний өвөг дээдсүүдийн оюун ухааны цар хүрээг хэчнээн өргөн уудам болохыг дараах олдворуудын танилцуулгаас харцгаая.

1. Алдагдсан хот Атлантис

Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар 10-аад мянган жилийн өмнө одоогийн Ази тивээс ч том Атлантис хэмээн нэрлэгдэх хот өнөөгийн Атлантын далайн  гүнд живсэн гэдэг бөгөөд түүний цаадах учир шалтггаан одоог хүртэл нууц хэвээр байна.


2. Агуу пирамид

Египетийн хаадын бунхан болох сүр жавхлант пирамидууд МЭӨ 2700-аад онд баригдсан гэсэн тооцоолол байдаг байна. Хананууд нь төрөл бүрийн дүрс зураглал, хээ угалзуудаараа олныг гайхшруулдаг энэхүү сүр хүчит бүтээл нь дэлхийн гайхамшгуудын нэг болсон билээ.


3. Стоун Хенж

Английн Салисбури хотноо байрлах тэртээх 5000 жилийн өмнө бий болсон энэхүү чулуун хөшөөний нууц одоог хүртэл тайлагдаагүй байгаа билээ.


4. Моаи хөшөө

Чили улс дахь Ийстер аралд орших энэхүү нууцлаг хөшөөнүүдийг ойролцоогоор 1300-1500 онуудын хооронд босгосон гэдэг бөгөөд нийтдээ 288 ширхэг моаи хөшөө аралд сүмбэрлэн харагдана.


5. Морьтон цэргүүд

2000 гаруй жилийн түүхтэй Хятадын анхны эзэн хаан Цин Шин Хуангийн хойд насны морьтон цэргүүдийн хөшөө баримлууд жуулчдын гайхшралыг төрүүлдэг олдворуудын нэг юм.


6. Гүзээт овоо

Туркийн газар нутагт орших энэхүү гүзээт овоог 11000 жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үеийн шашны зан үйл хийх зориулалтын газар хэмээн үздэг байна.


7. Назка шугам

Перу улсын өмнөд хэсгийн говийн нутагт бий олон тооны амьтан, ургамлын хээ угалз, геометрийн хэлбэр дүрс, шугам зураас бүхий дүрслэлүүдийг тухайн газар нутгийн уугуул индианчууд МЭӨ 500-МЭ 700 онуудад бүтээсэн гэж үздэг байна.


8. Саксайхуман хана

Перу  улсын нутагт 1400-аад онд Пачачути хаан энэхүү ханыг босгосон гэдэг байна.


9. Уулын Моа шувуу

Шинэ Зеландын нутагт 2000 жилийн тэртээ устсан гэгдэх далавчгүй аварга биет шувууны олдвор олджээ.


10. Нууцлаг гар бичмэл

Хойд Италид 1912 онд энэхүү гар бичмэлд олон тооны үл мэдэгдэх ургамал амьтадын дүрс бичмэлүүд байдаг бөгөөд түүний хэрхэн бий болсон нь одоо болтол учир битүүлэг байсаар л байна.

#world #secret #land #travel