Хуруугүй төрсөн 16 настай Алексей Романов хөгжлийн бэрхшээлээ үл хайхран урлагийн ертөнцөд олныг алмайруулж байна. Тэрээр хоёр жилийн өмнөөс төгөлдөр хуурд шамдан суралцаж одоо мэргэжлийн түвшинд тоглож Орос улс орон даяар танигдаж байгаа аж.
Алексей хүү Орос улсын Татарстан бүгд найрамдах улсын Зеленодольск тосгоноос гаралтай жирийн нэгэн хүү бөгөөд анх агуу суут Моцарт болон Вивальдиг сонссоноор ихэд сэтгэл нь хөдөлсөн гэдэг. Хөгжмийн гараагаа ийнхүү эхэлж мундаг төгөлдөр хуурч болж чадсан нь энэ юм.
Түүний хөгжмийн анхны гарааг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийнх нь хөгжмийн багш нь алдарт Twilight буюу Бүрэнхий болон Титаник зэрэг кинонуудын аяыг хэрхэн тоглохыг зааж өгснөөр эхэлсэн гэдэг.
Тэрээр өнгөрдөг хоёрдугаар сард Казань хотын Ла Примавера найрал хөгжмийн тоглолтонд оролцсоны дараагаар нь Москва хотын хөгжмийн сургуульд суралцах урилга иржээ.
Залуу хөгжимчин хүүгийн тоглолтыг үзсэн хүн бүр гайхан алмайрч Орос орны өнцөг булан бүрээс түүнийг үзэн сонирхохоор шууран ирж байна. Түүний шүтэн бишрэгчид "Тэр бол баатар. Тэр магтаал сайшаалын дээдийг хүртэх ёстой. Амьдрал, уран бүтээл, эрүүл мэндэд чинь хамгийн сайн сайхныг хүсье" хэмээн урмын үг тасралтгүй ирүүлсээр байгаа аж.
Алексей амьдралдаа анх удаа Москва хотод очин нэгэн алдарт нэвтрүүлэгт Ник Вужичичийн хамт оролцож маш сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.
"Намайг хөтлөн жолооддог нүдэнд үл үзэгдэх нэгэн дотоод хүч байдагт би итгэдэг" гэжээ.
Хүн бүрт дотоод хүч, дуу хоолой байдаг. Хэрэв хүн түүнийгээ сонсож, өөрийгөө зөв чиглүүлж чадвал амжилтад хүрдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх