Жинхэнэ НАЙЗ гэж хэн бэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-01-18

Амьдралынхаа хамгийн сайхан үе болох өсвөр насандаа яваа дүү нартаа сэтгэл зүйн ертөнцөд нь олон олон өөрчлөлтүүд явагдаж байгаагийн нууцыг тайлж, өөртөө туслахад зориулан энэхүү нийтлэлээ бичиж байна.

Өсвөр нас нь өөрийгөө том хүн шиг мэдэрч, ээж аав, томчуудын хэлж ярьж байгаагаас илүү үеийн найз нөхдөө илүү чухалчилж, охидуудад хөвгүүд, хөвгүүдэд охидууд татагдаж, дүү нараасаа илүү хүчтэй, олон зүйлийн учрыг олохын тулд сэтгэж, мөн олон төрлийн зүйлийг туршиж үзмээр санагддаг үе. Энэ нь хүн бүхний дайрч өнгөрдөг өсвөр нас буюу шилжилтийн насны онцлогууд юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүд том хүн болоход бэлтгэгддэг үе гэж хэлж болно.

Энэ үеийг амжилттай давахад чиний сайн найзын оролцоо чухал байр суурийг эзэлдэг бөгөөд энэ нь  чиний ирээдүйн амьдралд их нөлөөлөлдөг. Энэ насанд чамд эцэг эхээс илүү үе тэнгийн найз нөхөд илүү чухал байр суурийг эзэлдэг буюу чиний шийдвэр гаргалтанд их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл чи  санаа зовж бухимдсан үедээ гэр бүлдээ хандахаас илүү найзуудаасаа  дэмжлэг авахыг хүсдэг.

Мөн үе тэнгийн хүүхдүүд чамайг хүлээн зөвшөөрч  бүлэгтээ хүлээн авах нь маш чухал бөгөөд хүүхдүүд та нар өөрсдийнхөө яриа, хувцаслалт, зан ааш, сонголтууд болон үйл ажиллагаагаа өөрчилж найзууд шигээ болгодог. Найзуудын дундах энэ ижил төстэй байдал нь чамд аюулгүй байдал болон үе тэнгийнхнийхээ хүлээн зөвшөөрөлтийг мэдрэх сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж байдаг.

Найз нөхдөө зөв сонгож найзлах нь энэ насанд гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Сайн найзын дараах шинжүүд байдаг бөгөөд найзууддаа энэ шинж байдаг уу гэдгийг өөрөөсөө нэг асуугаарай.

Сайн найзын шинж                                                                                     Сайн найзын харилцаа

Найзууд гэдэг бие биенээ уучилж чаддаг, ойлгодог, итгэдэг байх нь тэднийг холбодог хамгийн сайхан холбоос юм. Хэрвээ чи хэдийнээ өөрийн сайн найзаа олсон бол найзыгаа эцэг эхтэйгээ танилцуулахаа бүү мартаарай.

Томчууд чамд туслахад мөн чамайг сонсоход үргэлж бэлэн байдаг. Нөгөөтэйгүүр чи бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчилж эхлэх үед чи үе тэнгийнхнийхээ дарамтанд ордог байна. Энэхүү дарамт шахалт нь ихэвчлэн сөрөг үр дагаварт хүргэдэг буюу хичээл таслах, тохиромжгүй хувцаслах, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг байна.

Иймд өөрийгөө бусдад таалагдахын тулд өөрчлөх гэж хүчлэх хэрэггүй. Чи сайн найзаа сонгохдоо нэгт орон зайн хувьд ойр байх, хоёрт үзэл бодол ойролцоо байх, гуравт сонирхол ижил байна уу гэдэгт анхааарал хандуулаарай.

#Найз #Friend #Итгэл #Trust