Бид жинхэнэ хайраа олохыг мөрөөддөг шүү дээ. Жинхэнэ хайраа олсон хүмүүс сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг. Тэдгээр хүмүүсийн хайрын түүх сэтгэл хөдөлгөм сайхан байдаг. Энэ удаад Холливудын жинхэнэ дурлалт хос, гэр бүлүүдийн талаар хүргэж байна.
1. Роберт Дауни, Сузан Дауни
Төмөрөн хүн хэмээх киногоороо алдаршсан Роберт Дауни эхнэртээ маш хайртай бөгөөд эхнэр нь л түүнийг архины донтолтоос гаргасан хэмээн бахархан ярьдаг.
2. Жорж Клуни, Амал Клуни
Олон бүсгүйн мөрөөдөл болсон Жорж Клунигийн эхнэрээ болгохоор хуульч үзэсгэлэн төгөлдөр Амалыг сонгосон нь энэ юм.
3. Чанинг Татум, Жэнна Татум
Нэгэн кино зураг авалтын үеэр бие биендээ дурласан хосууд гэр бүл болцгоон одоо нэг бяцхан охинтой юм байна.
4. Жастин Тимбэрлэйк, Жэссика Бил
Энэ хоёр хос маань 9 жил үерхэж гэр болоод 4 жил хэдийнэ өнгөрсөн хэдий ч тэд бие биендээ маш их хайртай бөгөөд тэр хоёрын дундаас нэгэн бяцхан хүү мэндэлсэн юм.
5. Крис Хэмсворт, Элса Патаки
Торын дүрээр олон мянган охины зүрх сэтгэлийг булаасан сайхан залуу Крис өөрөөсөө 7 насаар эгчмэд алдарт жүжигчин, Галзуу Хурд 5 киноны хүчирхэг цагдаагийн дүрийг бүтээсэн Элса Патакитэй гэр болж 3 хүүхдийн хамт аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа аж.
6. Бенжамин Милпид, Натали Портман
Бүх зүйлээ хуваалцаж хамтдаа хийдэг эгэл жирийн гэр бүлийн амьдралаар амьдрахыг сонгосон хайрт хосуудын дундаас өхөөрдөм хүү гарч ирснээр тэр хоёрын хайрын хүч улам нэмэгдсэн хэмээн ярьдаг байна.
7. Матю МакКонави, Камила Алвэс
Оскарын шагналт алдарт жүжигчин Матю өөрийн эхнэр Бразилийн үзэсгэлэнт загвар өмсөгч Камиладаа ухаангүй хайртай бөгөөд эхнэр нь ч түүний ажилд үргэлж тусалж түүнийг дэмждэгт баярлаж явдгаа хэлсэн байна.
8. Дэниэл Крэг, Речил Уэйз
Алдарт Бонд маань хайрт эхнэртэйгээ 12 жил болзож гэр бүл болж гэр бүл болсноос хойш 5 жил өнгөрөөд байгаа хэдий ч тэр хоёр харагдах бүртээ анхны болзоон дээрээ байгаа шинэхэн хосууд мэт аз жаргалдаа умбаж байгаа байдал нь үргэлж олны анхаарлыг татдаг билээ.
9. Уил Смит, Жада Пинкэт
Холливудын түүхэн дэх ховор хосуудын нэг Уил Смит, Жада Пинкэт нар гэр болоод 18 жил болж дундаа 2 хүүхэдтэй аж. Уил эхнэрийгээ тэр бол миний хатан хэмээн хайр сэтгэлээ олон нийтэд гаргахаас эмээдэггүй нэгэн юм.
10. Кит Урбан, Николь Кидман
Хоёр хос маань анх учрахдаа хоёулаа сэтгэлийн гүн шархтай байсан бөгөөд хамтдаа зүтгэсний эцэст сэтгэлийн шархаа эдгээн хамтдаа хар тамхи гэгч хорт зуршлаасаа ангижирчээ. Одоо тэр хоёр бие биендээ маш их хайртай бөгөөд юуг ч бид хоёрыг салгахгүй хэмээн ярьцгаадаг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх