17 настай хүү БИЕ ДААН 20 ХЭЛЭЭР ярьж сурчээ


Аска | YOLO.MN
2017-07-03

Өөрийн авьяас чадвар, хичээл чармайлтаар маш ховорд тооцогдох нэгэн хүүг танилцуулах гэж байна. Түүнийг Тимоти Донер гэдэг ба тэрээр 17 настай атал 20 өөр хэлээр ярьж чаддаг. 

Дэлхийн бусад улс оронд магадгүй энэ нь энгийн үзэгдэлд тооцогдож болох хэдий ч Америк мэт ганц хэлээр түлхүү ярьдаг ард түмний хувьд энэ нь гайхамшиг гэж хэлж болох юм. Тэрээр хэрхэн гадаад хэл сурдаг талаарх туршлагаа Youtube хуудаснаа байнга тавьдаг тул маш олон тооны дагагчтай болж түүний нэг бичлэгийг сая гаруй хүн үзсэнээрээ маш онцлогтой юм. 

Тимоти хүү Франц, Хауса, Волоф, Орос, герман, Йемен, Еврей, Араб, Пештун, Перс, Мандарин, Хятад, Итали, Швахили, Энэтхэг болон Ожиб зэрэг ихэнх нь бидний бараг сонсоогүй, мэдэхгүй хэлээр янз бүрийн түвшинд ярьж эзэмшсэн гэнэ.

“Бүх хэлээр хичээллэж давтах цаг зав надад байхгүй ч би олон хэлээр ярих маш их дуртай. Би өөр хэд хэдэн хэл нэмж сурах төлөвлөгөөтэй байгаа” хэмээжээ.

“Манай сургуулиудад жишээ нь Араб хэл огт заадаггүй. Тиймээс гадаад хэл сурснаар наад захын гадаад хоол хийх, дуу сонсохоос улс төр хүртэл гадаад орны түүх соёл, зан заншил гээд бүхий л зүйлийг сурч мэдэх, ойлгож ухаарах боломжтой болно”

Донер ахлах сургуулиа дөнгөж төгсөөд байгаа бөгөөд гадаад хэлний мэргэжилтэн, орчуулагч болох сонирхолтой байгаа бөгөөд түүний мөрөөдөл нь гадаад хэлний багш болох явдал юм.

“Манай гол асуудал гадаад хэлийг хэт нэг хэлбэрт оруулан зааж хүмүүсийг гадаад хэлнээс залхааж хөндийрүүлдэг юм. Тиймээс гадаад хэлийг маш сонирхолтой хөгжилтэй байдлаар заах хэрэгтэй. Жишээ нь та жааз хөгжимд дуртай бол тухайн хэл дээр жааз хөгжмийг сонсч байгаарай” гэжээ.

Эх сурвалж: nydailynews.com

#Independently #17 language