ХОСУУДЫН хамтдаа хийж болох 10 СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-06-25

1. Өөрсдийнхөө талаар ярилцах.
Нэгнийгээ бүрэн таниагүй байхдаа дурласан тэр л сэтгэлийн хөдлөлөөрөө үерхчихсэн хосууд дараа нь нэгнийхээ талаар тийм ч их мэдээлэлгүй байдаг. Иймээс хамтдаа хөгжилдөхийг урьтал болголгүй эхлээд тайван суугаад ярилцаарай. Дуртай хоол, сонирхол хобби, авьяас чадвар, чөлөөт цагаараа юу хийдэг, гэр бүл, найз нөхөд, бүх дуртай зүйлсийнхээ талаар бас дургүй зүйлсийнхээ талаар, юуг хэрхэн бодож төсөөлж явдаг төсөөллөө ирээдүйн зорилго мөрөөдлөө ярь. Энэ бүхнийг ярилцсаны дараагаар та хоёр нэгнийгээ юунд дуртай юунд дургүйг мэдээд авчихсан учраас цаашдын болзоо ч "OK" гэсэн үг.


2. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах
Хайрттайгаа хамт нар жаргахын алдад хоёр хүний унадаг дугуйн дээр суугаад охин нь араас нь тэврээд л салхи сөрөн явж байна гээд төсөөл дөө. Яг л кино шиг байгаа биз. Зүгээр л орчин тойрноо ажиглан юм ярьж хөнгөхөн инээд алдан хөтлөлцсөөр цэцэрлэгт хүрээлэнг тойрон алхах ч мөн давгүй. Илүү сонирхолтой байя гэж бодож байвал роликоо авч очоод хөтлөлцөн гулгаж болох юм. Дардас шидэн бөмбөлөг хагалж өхөөрдөм хөөрхөн чихмэл тэврээд гэртээ харивал бүр ч сайхан шүү.


3. Үндэсний соёл амралтын хүрээлэн орох
Саравчинд суун яриа өрнүүлж, алсыг харагч дээр суугаад хотоо ажиглан чимээгүйхэн явах цаанаа л тайван. Хамтдаа пуужин, галзуу хулгана дээр сууж галзуураад авахад ч гэмгүй. Гинжин дээр суугаад тойрон эргэлдэхэд тайван хэрнээ бас хөгжилтэй байдаг. Паркаар зугаалж явахад хосууд ихэвчлэн морин тойруулгыг орхичихдог. Арга ч үгүй дээ дандаа бага насны хүүхдүүд суудаг юм чинь. Гэхдээ яагаад сахилгагүйтэж болохгүй гэж. Диваажингийн шат дээр гардаг шиг охин нь морин тойруулга дээр суугаад найз хөвгүүн нь “Чи надад хайртай юм уу? Үгүй юм уу?” гээд дагаж гүйж байна гэхээр солиотой ч гэмээр сонирхолтой ч гэмээр.


4. Кино үзэх
Хосуудын элбэг тохиолддог газар бол кино театр. Хөтлөлцөн суунгаа хамт кино үзэж, киноны үеэр дундаа авсан нэг том савтай попкорн руугаа гарна зэрэг явж нэгнийхээ гарыг мэдрээд л. Юун үзэж байгаа кино та хоёр жинхэнэ кино болж дуусна даа. Кино театрын автомат тоглоомууд дээр хамтдаа тоглох ч бас хөгжилтэй. Зөвхөн кино театр ч гэлтгүй хэрвээ та хоёр дотно удаан үерхсэн хосууд бол нэгнийдээ кино түрээслэн үзэж болох юм.

 


5. Хамт зургаа авахуулах
Энд гар утасныхаа сэлфи камер дээр Снап чат ашиглан зураг авахыг хэлээгүй шүү. Мэргэжлийн гэрэл зургийн студи орж хамгийн сайхан орчинд хамгийн сайхан зургийг авахуул. Зургийн цомогтоо эсвэл зургийн жаазанд хийгээд хүссэн үедээ харж сууна. Гэрээ цэвэрлэхдээ жаазтай зургаа онцолж удаан арчаад л.

 

 


6. Хамтдаа хөгжих
Зөвхөн хөгжилдөөд байх биш хамтдаа хөгжиж сургалт дамжаа, секц дугуйланд хамрагдан цугтаа хичээлээ давтан хэл судалж болох юм. Мөн бие галбиртаа анхааран фитнесст явах, SPA гоо сайхнаар үйлчлүүлж ч болно.

 

 

 

 

 


7. Нандин зүйлсээ хайрцагт хадгалах
Өөрсдийнхөө хувьд хамгийн нандин гэсэн зүйлсээ магадгүй нэгэндээ бичиж байсан захидал, гэрэл зураг гэх мэт зүйлсээ нийлүүлэн хайрцагт хадгалж хайрцаг дүүрэн хайрыг бий болгож болно.

 

 

 

 

 

 


8. Цуг хоол хийх
Ажиглаад байхад эрчүүд эмэгтэйчүүдээс гоё хоол хийдэг юм шиг ээ. Тэгвэл хэн нь илүү хоол хийхээ “ахлах тогооч” нарын тулаанаар шийдвэрлэцгээе. Хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдэх болно.

 

 

 

 


9. Зүгээр л хамтдаа тогло
“Тоглоомоо боль л доо. Намайг тооё. Би юу? Тоглоом уу? аль нэгийг сонго!” гэж хөөрхий хөвгүүдийг дарамтлалгүй ганц удаа ч болов хамтдаа тоглоод үз. Хийж үзээгүй зүйлээ хийх сонин л байх. Гэхдээ хөвгүүд л охидын дуртай зүйлсийг хийх биш. Нэг удаа охид дуртай зүйлийг нь хийгээд үзье.

 

 


10. Хувийн орон зайг нь хадгалах
Ингээд эцэст нь илүү дотно болж байгаа нь энэ гээд хувийн амьдрал руу нь халдаад оролцоод байх гэсний хэрэггүй. Өдрийн тэмдэглэлийг нь унших гэж, чатыг нь унших гэж хэт улайрах нь дэндүү бүдүүлэг хэрэг. Бид чинь өсвөр насныхан шүү дээ. Ямар аваад суучихсан эхнэр нөхөр биш.
Ингээд аз жаргал хүсье хосууд аа!

#couple #love