ЗАХИДАЛ: Би сэтгэлзүйч болох хүсэлтэй байна. Юунаас эхлэх вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-07-03

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би хэн нэгний асуудлыг нь сонсож, туслах маш их дуртай

Би 15 настай танай сайтын энэ буланг их судалдаг бас сэтгэлзүйчийн мэргэжлийг их сонирхож байгаа, үеийнхээ хүүхдүүдэд тулгарсан асуудлыг шийдэхэд нь тусалж, асуудлыг нь сонсох маш их дуртай.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Сэтгэл судлал, сэтгэл зүйчдийн талаар кариер зөвлөгөө авах гэсэн юм аа. Би 15 настай танай сайтын энэ буланг их судалдаг бас сэтгэлзүйчийн мэргэжлийг их сонирхож байгаа, үеийнхээ хүүхдүүдэд тулгарсан асуудлыг шийдэхэд нь тусалж, асуудлыг нь сонсох маш их дуртай. Бусдын үйл хөдлөл зан аашийг их ажигладаг, хүнийг хурдан таньж, юу бодож явдгийг нь хурдан мэдчихдэг чадвартай, маш их зүйл боддог болохоор зөвлөгөө өгөхөд хүндрэл гардаггүй. Энэ чадвараа цаашид яаж хөгжүүлэх вэ? Энэ мэргэжлээр сургадаг Монголд ямар ямар байгууллага байгаа юм бол оо? Мөн шууд харьцахаар сэтгэлзүйчдийн цахим хаягийг авч болох уу? (өөр асууж ярилцах зүйл их байгаа юм аа)
Анхаарал тавьсанд баярлалаа. Танай сайт болон хуудсыг дэмждэг шүү, амжилт!

ЗӨВЛӨГӨӨ: Энэ талаар интернетээс хангалттай мэдээлэл олж болно

Сэтгэл судлаач хүнд байх ёстой хамгийн суурь чадварууд нь бусдын зан үйл, үйлдлийг ажиглаж дүн шинжилгээ хийх, бусдыг сонсох, бас өөрийгөө зөв илэрхийлэх байдаг.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэл судлаач хүнд байх ёстой хамгийн суурь чадварууд нь бусдын зан үйл, үйлдлийг ажиглаж дүн шинжилгээ хийх, бусдыг сонсох, бас өөрийгөө зөв илэрхийлэх байдаг. Ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөөгөөр мэргэшихийн тулд олон жил суралцаж, бас туршлага хуримтлуулахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл энэ чиглэлээр бэлтгэгдээгүй бол өөрийгөө зөвлөгөө өгч байна гэж ойлгож огт болохгүй. Монголд сэтгэл судлалын зэрэг олгодог олон их сургуулиуд бий, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Багшийн Их Сургууль гэх мэт. Энэ талаар интернетээс хангалттай мэдээлэл олж болно. Зорилгодоо хүрэхэд нь амжилт хүсье!smiley

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#psychologist #teenagers