“Сантис” боловсролын төв нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлтэй боллоо.
Тодруулбал, Монголын англи хэлний боловсролын салбарт шаардлагатай олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг манлайлан удирдаж ирсэн бөгөөд тэр дундаа IEP буюу “Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр”-өө СЕА (Commission on English language Program Accreditation) олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ.
СЕА нь англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд баталгаажуулдаг, АНУ-ын Боловсролын Яамаар итгэмжлэгдсэн, дэлхийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм.
"ОУ-ЫН БОЛОВСРОЛЫН ТҮВШИНТЭЙ ЯГ ИЖИЛ ЧАНАРТАЙГ НЬ ЭХ ОРОНДОО АВНА"
Монголын мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын дундаас тэд англи хэлний хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлсэн анхны байгууллага болж буй нь энэ юм.
АНУ-ын ЭСЯам болон боловсролын яам, байгууллагын төлөөллүүд өнөөдөр хүрэлцэн ирж Сантис төвийн үйл ажиллагаа, анги танхимтай танилцлаа.
“Сантис” боловсролын төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Эндрю Оргилл
Бид англи хэлний хөтөлбөрийн олон улсын стандартыг Монголд нутагшуулан, тогтворжуулах гурван жилийн төслийг амжилттай хэрэгжүүлж “Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр”-өө АНУ-ын СЕА олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ. Энэ нь бид цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу оюутан, сурагчдаа сургах давуу талтай болж байгаа юм.
“Сантис” боловсролын төвийн ерөнхий захирал Д.Оргилмаа
Анх 1999 онд байгуулагдсан Сантис төв нь үйл ажиллагаагаа зөвхөн үндэсний хэмжээнд бус олон улсад ч гаргаж байгаагийн нэг нь АНУ-ын Боловсролын үнэлгээний байгууллагатай хамран ажиллаж буй явдал юм. Ингэснээр Монгол залуус хувийн болон мэргэжлийн түвшинд өсөн дэвжихэд томоохон хувь нэмэр болох юм. Энэ нь зөвхөн АНУ-д төдийгүй олон улсын түвшинд магадлан итгэмжлэл өгч чанарын баталгаа гаргаж байгаа явдал юм. Энэхүү итгэмжлэл нь манай байгууллагын эрхэм зорилго, алсын харааны гол хэсэг болсон оюунлаг монгол залуусыг дэлхийн түвшинд хөрвөх чадвартай болгоход туслах гэсэн зорилготой нийцэж байгаа юм. Тэгэхээр манай англи хэлний эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн олон улсын боловсролын түвшинтэй яг ижил чанартайг эх орондоо авч байна гэсэн үг.
Боловсролын магадлан итгэмжлэхийн үндэсний зөвлөлийн дарга Ж.Болормаа
Монгол улсад 18 жилийн түүхтэй Сантис төв нь сургалтын таатай орчин, чадварлаг багш, сурагч төвтэй сургалтын үйл ажиллагааг явуулснаараа монгол улсын англи хэлний боловсролын түвшинг олон улсын чанарт хүргэсэн нь сайшаалтай. Тус төв нь англи хэлний IEP хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, олон улсын магадлан итгэмжлүүлсэнд баяртай байна. Оюутан, төрийн албан хаагчид, олон мэргэжилтэн боловсон хүчнүүд англи хэлний мэдлэгээ Сантис төвд дээшлүүлдэг.
Сонирхуулахад тус боловсролын төв нь 3-5 настай хүүхдүүдэд ганцаарчилсан англи хэл заахаас гадна бүх насны болон англи хэлний бүх түвшинтэй хүмүүст тусгайлан зориулсан сургалтын хөтөлбөртэй аж.
Сантис нь 2011 оноос эхлэн дэлхийн 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын ETS (Educational Testing Service) байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллан бүх шатны боловсролын англи хэлний сургалтын чанар, үр дүнг олон улсын түвшинд хүргэж, стандартад суурилсан тогтолцоог бүрдүүлэхийг зорьжээ. Мөн ETS байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд TOEFL iBT, TOEFL Junior, TOEFL Primary болон TOEIC зэрэг англи хэлний боловсролын үнэлгээний олон улсын шалгалтуудыг эх орондоо зохион байгуулж байна.
Даяарчлалын энэ эрин үед дэлхийн ихэнх улс орон боловсролынхоо чанарыг англи хэлтэй холбон үзэж шинэчлэл, өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орсон энэ үед тэд алсын хараагаа Монголын англи хэлний боловсролын салбарыг эрчимтэй хөгжүүлж, олон улсын стандартад нийцүүлэн сайжруулахад төрийн болон төрийн бус боловсролын байгууллагатай хамтран ажиллаж олон нийтэд хүртээмжтэй болгох үйлсэд чиглүүлж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх