ЛЕКЦ: Дэлхий дахин яагаад Муракамиг уншиж байна вэ?


Сондор | YOLO.MN
2017-06-15

Монсудар хэвлэлийн газраас номын хорхойтнуудад зориулан “Зуныг номтой өнгөрүүлье” сэдэвт сонирхолтой лекцүүд зохион байгуулж буй.

Тэгвэл өнөөдөр Японы сонгодог зохиолоор амьсгалах нь. Тухайлбал,

12.00 цагт
“Дэлхийд танигдсан Мураками” лекц, ярилцлага
Оролцогч: Орчуулагч, Япон судлаач О.Жаргалсайхан
Гол мэдээлэл: Муракамиг яагаад дэлхий дахин уншиж байна вэ?

14.00 цагт
“Унших болон сонсохын ялгаа” сонсдог номын тухай болон “Боччан” номоор радиогийн шууд нэвтрүүлэг.
Оролцогч: МУГЖ Г. Равдан, Монголын радио
Гол мэдээлэл: Өгүүлэхүйн урлагийн онцлог, Боччан номын хэсгээс уншлага, хэлэлцүүлэг.

18.00 цагт
"Японы уран зохиолын шинэчлэл"
Оролцогч: Ибукоро Томоко, МУГЖ Г. Равдан
Гол мэдээлэл: Японы шинэ үеийн уран зохиолын гол төлөөлөгч Нацүмэ Соосэкигийн тухай болон Японы уран зохиолын талаар лекц, ярилцлага болох юм.
Лекц Интерномын төв салбарт болох бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй аж.

Өдөрлөг сарын 12-ноос 18-ныг дуустал үргэлжилнэ.

Өдөрлөгийн хуваарийг бүрэн эхээр нь харах бол ЭНД дарна уу.

#global #Муракамиг #read