90-ээд онд сүүлд хит болсон, ямар ч насныхан үзэхэд уйдамгүй Мөлхөө жаал киног мэдэхгүй хүн ховор биз ээ. Ой ч хүрээгүй жаахан хүүг муу санаат гурван хүн хулгайлан барьцаалж хөрөнгөтэй аав, ээжээс нь мөнгө нэхнэ. Харин хүү маш сонирхолтойгоор өөрийн мэдэлгүй тэдгээр хүмүүсээс зугтааж дөнгөснөөр тэдэнд маш том сургамж болдог нь тус кинонд гардаг билээ.
Анх 1994 онд энэхүү киног гарч дэлхий ертөнцийг байлдан дагуулснаас хойш эдүгээ 23 жил өнгөрчээ. Мөлхөө жаал өдгөө томоос том залуу хархүү болсон нь гарцаагүй.
Харин тэрхүү бяцхан жаал маань ихэр хүү байсныг та бүхэн мэдэж байсан уу!
Хөөрхөн хүүгийн дүрд Жекоб Жосеф Вортон болон Адам Роберт Вортон нар тоглосон байна. Учир нь нэг хүүхдийг зураг авалтад оруулах нь ядрааж, залхаах хандалагатай учир кино багийнхан ийм “сэргэлэн” аргыг сэтгэжээ. Эдгээр залуус нь энэ л кинонд тоглосноос хойш дахин кинонд тоглоогүй гэнэ.
Эдгээр залуусын талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй ч Адам Онтарио мужид амьдран суудаг бөгөөд Жекоб нь дэлхийн хамгийн том болон эртний хөгжмийн нийгэмлэгийн гишүүн болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх