Элсэлтийн шалгалт хаана өгөх БАЙРШЛАА ЭНДЭЭС ХАРААРАЙ


Сондор | YOLO.MN
2017-06-14

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар монгол хэлний хичээлээр эхэлнэ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 40388 шалгуулагч өгөхөөр бүртгүүлсэн. Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 49 байранд элсэлтийн шалгалт авахаар хяналтын төхөөрөмжүүдээр тоноглож бэлтгэсэн тухай Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан мэдээлсэн.

Улаанбаатар хотын есөн дүүргийн тухайд элсэлтийн шалгалт авах 27 байранд шалгалт авах юм. Шалгуулагчид хаана очиж шалгалтад орохоо доорх зурган мэдээллээс харах боломжтой.

ШАЛГАЛТАД АВЧ ОЧИХ ЗҮЙЛС:

- Баталгаажуулсан бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь буюу тухайн шалгуулагч шалгалтын аль байранд, аль ангид, хэдэн цагт, хэдэн тоот ширээнд сууж, ямар шалгалт  өгөхийг заасан баримт бичиг
- Иргэний үнэмлэх. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй болон иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол сүүлийн гурван сард авахуулсан чээж зураг, оршин суугаа хорооны тодорхойлолттой ирж болно.
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх

ХАР, ХӨХ ӨНГИЙН ТОСОН БАЛТАЙ ИРЭЭРЭЙ

Элсэлтийн шалгалтад хар эсвэл хөх өнгийн үзгэн болон тосон балаар хариултын хуудсыг бөглөнө.

2015 онд нэг хүүхэд хангалтгүй дүн авлаа гэж материалаа үзэх өргөдөл гаргажээ. Материалыг нь татаад үзэхэд тэр хүүхэд арилдаг балаар хариултын хуудсыг будсан байж. Арилдаг балаар будсан учир машинд уншигдаагүй. Хүүхдүүдийн гаргадаг бас нэг алдаа бол солонгордог, саатай бал маш их хэрэглэдэг. Тэр балыг машин бас уншдаггүй. Иймд хар болон хөх өнгийн үзгэн, эсвэл тосон балтай ирэх хэрэгтэйг дахин хэлье гэж М.Болдсайхан мэргэжилтэн зөвлөв.

ЭЛСЭГЧИД ШАЛГАЛТАА ХААНА ӨГӨХ ВЭ























#School #Student #Exam #ЭЕШ