Охидод ямар ХӨВГҮҮД таалагддаг вэ?


Э.Жавзмаа | YOLO.MN
2017-06-13

(Хөвгүүдэд зориулав) Чамд нэгэн охин таалагддаг байлаа ч ямар алхам хийхээ сайн мэдэхгүй, хий дэмий л харж явдаг байвал чамд энэ зөвлөгөө тус болно.

1. Цэвэр цэмцгэр байдал
Охид цэвэрхэн хувцасласан, өөртөө итгэлтэй хөвгүүдэд татагддаг. Заавал дэгжин биш ч цэвэрхэн өөрт зохисон хувцасласан, өөртөө итгэлтэй алхаж буй хөвгүүн тэдний анхаарлыг татдаг. Дахин сануулахад, хэдий ганган хээнцэр биш ч цэвэрхэн байвал болох нь тэр.

2. Ааш зан нэн чухал
Дараагийн алхам бол ааш зан. Судалгаагаар охид хамгийн түрүүнд гадаад үзэмж хардаг бол дараа нь ааш занг чухалчлан үздэг байна. Үүнд эелдэг, сайхан сэтгэлтэй хандаж, түүнийг байнга сонсох зэрэг орно.
-Ямарваа нэг асуудал үүсэхэд түүний дэргэд байх.
-Түүнд буруу зуйл хийсэн бол мэлзэхгүйгээр уучлал гуйх.

3. Сайн сонсогч нь байх
Хүн бүрт л өөрийг нь сонсож, сэтгэлээ онгойлгох хүн хэрэгтэй байдаг. Үүний адилаар тэдэнд ч бас өөрийг нь сонсож чадах хүн хэрэгтэй байдаг.

4  Халамж ба санаа тавих
Хэрэв чи түүнд сайн л бол түүнийг байнга халамжил. Өглөө уулзахдаа сайхан амарсан уу?, Шалгалтаа хэр өгсөн бэ? гэх мэтчилэн санаа тавихад  тэр чамайг илүү хүндэлнэ. Мөн үүний хажуугаар зарим үед тэрэнд алдаа дутагдлыг нь үнэчээр хэлж байгаарай. Гэхдээ уурлаж болохгүй шүү. Энэ нь чамайг өөрт чинь дургүй гэх бодолд хүргэж магадгүй.

5. Түүний ойр дотны хүмүүсийг хүндэл
Түүний гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд таньдаг хүн бүхнийг хүндэтгээрэй. Түүний эргэн тойрны хүмүүстэй сайн харилцаатай байх нь чамд илүү хялбар, зөв харилцаа үүсч тэд цаашид ч чамд итгэх болно.

6. Зөв зам руу хөтөл
Чи түүнд үнэхээр сайн л бол түүнийг хүндэтгэж, буруу зүйлд уруу татах хэрэггүй. Мөн хүсэхгүй байгаа зүйлийг нь шахаж, хүчээр хийлгэх гэж уурлах бол бүр ч хэрэггүй. Харин ч тэгвэл тэр чамд дургүй болж, зайгаа барьж мэднэ. Тэр чиний хувьд хүн бүхний хувьд чухал нэгэн гэж бодож байвал цагийг хамт өнгөрөөж, сонирхдог зүйлсийг нь ч мөн сонирхож, авьяасыг нь хөгжүүлэхэд туслаарай. Үүнд ч тэр баярлах болно.

7. Түүнд цаг гарга
Зарим үед хичээл сурлага, урлаг, спорт гээд хийх ажил цөөнгүй. Өөрийн ажлаа дуусгачихаад түүнтэй уулзаарай. Эсвэл өөрийгөө ойлгуулж хэлсэн ч болно шүү дээ. Хэдий чи завгүй байсан ч түүнд цаг гаргаад уулзаж байгаарай.

8. Сүүлийн алхам бол бусдаас өөр
Бусдаас өөр бай. Бүх л охид цэцгэнд дуртай биш. Бусдаас өөр, шинэлэг байх нь түүнд таалагдана. Мөнхөд тогтсон хана цайз мэт хэв маягийг өөрчлөөд үз.
Тэгвэл одоо охидоос асууя. Чамд ямар хөвгүүн таалагддаг вэ? гэх асуултыг би хэдэн охидоос асуусан юм. Харин тэд хэрхэн хариулсныг сонирхъё.


Хэрэв чи хэн нэгэн охинд сайн болсон, эсвэл шинээр үерхэж эхэлж байгаа бүр эсвэл найз охинтойгоо таарамж муутай байгаа бол дээрх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт хүсье. smiley

#girls #craze #boys