ЗАХИДАЛ: Үерхэлд насны зөрүү тийм чухал гэж үү?!


ССҮТөв | YOLO.MN
2017-06-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр минь надаас дүү

Миний бодож байгаагаар хэтэрхий ах хүн байна гэсэн шиг байгаа юм. Бидний насны зөрүү хамаатай гэж үү???

Сайн байна уу? Нэг охинтой найзлаад жил болох гэж байна. Бид бие биедээ үнэхээр хайртай хамт байхдаа сайхан байдаг ирээдүйн амьдарлаа ч хааяа хөгжилтэй ярьдаг юм. Гэхдээ тэр минь надаас 5 дүү. Тэгээд гэрийнх нь саяхан мэдсэн байх “сал” гэсэн юм шиг байна лээ. Түүнийгээ надад огт хэлэхгүй байна. “Гэрийхэн л зөвшөөрөхгүй байна” гээд л тйимэрхүү зүйл хэлсэн. Бид сүүлийн үед уулзахгүй байгаа. Над руу санаж байна гэх мэт мессеж л хааяа бичдэг, өөрөө уг нь хамт байхыг хүсэж байгаа тэрийг нь ч би мэдэж байна. Даанч гэрийнхэн нь л... Миний бодож байгаагаар хэтэрхий ах хүн байна гэсэн шиг байгаа юм. Бидний насны зөрүү хамаатай гэж үү???

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэддээ санаа зовох нь эцэг эх бүрийн гаргадаг үйлдэл

Хайр дурлалд нас хамаатай эсэх нь хоёр талтай. Үерхэж байгаа та хоёрт хамаагүй байж болох хэдий ч эцэг эхийн зүгээс хамаатай байж болно.

Энэ өдрийн мэндийг хүргэе. Захиа илгээсэнд баярлаа. Хайр дурлалд нас хамаатай эсэх нь хоёр талтай. Үерхэж байгаа та хоёрт хамаагүй байж болох хэдий ч эцэг эхийн зүгээс хамаатай байж болно. Найз охиныхоо гэр бүлийг ойлгохыг хичээгээрэй. Эцэг эх нь та хоёрын харилцааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж магадгүй юм. Хүүхэддээ санаа зовох нь эцэг эх бүрийн гаргадаг үйлдэл. Найз охинтойгоо ярилцаад үз. Үерхлийн асуудал дээр ямар бодолтой байгаа, цаашид ямар харилцаатай байхыг хүсэж байгааг асуугаарай. Гэхдээ уурласан, зандарсан байдалтайгаар асууж болохгүй шүү. Түүнд ч мөн адил хэцүү байгаа гэдгийг ойлгоорой. Эцэг эхэд нь өөрийгөө ойлгуулах талаар бодож үзсэн үү? Ямар үйлдэл хийвэл өөрийгөө зөвөөр ойлгуулах болмжтой вэ гэсэн талаар бодоод үзээрэй. Ихэвчлэн ийм тохиолдолд хоёул насанд хүрэхээ хүлээсэн нь дээр гэж гэр бүлийнхэн болон мэргэжлийнхэн зөвлөдөг. Энэ талаар бодоод үзээрэй. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#couple #love #age