Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн Англи хэлний тэнхмээс “Англи хэлээр өгүүллэг бичих олон улсын бүтээлийн уралдаан”-ыг хоёр дахь жилдээ зарлан зохион байгуулсан билээ. Энэ жилийн уралдаанд нийт 61 улс үндэстний төлөөлөл болсон сурагчид 300 гаруй бүтээлээ ирүүлснээс
1-р байрыг Шри Ланк улсаас оролцож буй Gateway коллежийн сурагч M.J. Zindi Taara Asgari “Carpe Diem” өгүүллэгээрээ,
2-р байрыг АНУ-аас ирж суралцаж буй Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн сурагч April Madison Smith “The Many Formed Prisoner” өгүүллэгээрээ,
3-р байрыг Энэтхэгээс оролцож буй Podar олон улсын дунд сургуулийн сурагч Asmi Kawatkar “Fear” өгүүллэгээрээ тус тус эзэлсэн юм.
Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн захирал ноён Мехмет Элчи уралдааны талаарх сэтгэгдэлдээ “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн сайныг нь шалгаруулна гэдэг шүүгчид, зохион байгуулах багийнханд тун амаргүй ажил байлаа. Тус уралдаан хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа гэхэд дэлхийн 61 орноос 300 гаруй бүтээл ирсэнд туйлын баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа дунд, ахлах ангийн сурагчдын найруулан бичих чадварыг сайжруулах зорилготойгоор анх эхэлсэн тус уралдааны зорилго биеллээ. Зохион байгуулах багийнхандаа, Англи хэлний тэнхмийн багш нартаа, эрхэм хүндэт шүүгчид болох хэл шинжлэлийн ухааны профессор хатагтай Д.Нармандах, хатагтай Skye Linda Ganbaatar, хатагтай Kathryn Phillips, хатагтай Ann Fe Dagalea, хатагтай Nissa Nato нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Тус уралдаан маань сурагчдын найруулан бичих ур чадварыг ахиулж ирээдүйн замналд нь ихээхэн хувь нэмрээ оруулна байх гэж найдаж байна” гэсэн юм.
Мөн Монгол улсаас шалгарсан 10 бүтээлийг тодруулж сурагч хүүхдүүдэд батламж гардууллаа.
Шигшээд шалгарсан 24 сурагчийн бүтээлийн жагсаалтыг ЭНД дарж үзэх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх