13 настай Парис Хэрви охин биеийн жингээсээ болж үеийнхэндээ дээрэлхүүлдэг байжээ. Гэвч Парис охин өөрийн хамгийн том айдсаа ялан дийлж чадсан юм.
“Би өөрийн биедээ сэтгэл хангалуун бус байдаг байсан. Би бусадтай яг адилхан хоол идсэн ч би тэднээс илүү их жин нэмдэг. Энэ нь би өдөржингөө гэртээ хэвтэж амттан иддэг гэсэн үг биш шүү дээ” гэж Парис охин хэлжээ.
Парис охин маш хурдан жин нэмдэг ба илүүдэл жингээ хасах түүнд үнэхээр хэцүү санагддаг. Эхээс төрөхдөө түүний зүүн хөл нь баруун хөлнөөсөө 1.5 см богинхон төржээ. Энэ хоёр асуудлаас болоод түүнийх үеийнхэн нь “БҮДҮҮН” “ЯВДАГ ПЕНГВИН” гэх мэтээр хочилдог болжээ.
Гэвч Парис өөрийнхөө айдсыг ялан дийлэхийг хүсчээ. Тэр биеэ ил гаргасан, усны хувцас өмсөн далайн эрэг дээр очжээ. Үүгээр ч зогсохгүй Парис охин дахин өөрийн биенээсээ ичихгүй байхаар шийдэн усны хувцастай зургаа интернэтэд байршуулан тавьжээ.
Түүнийг зургаа “Twitter” хуудаснаа байршуулан тавьсны дараа охины зураг 337 000 “LIKE”-тай болжээ. Гэвч түүний зурган дээр маш олон сөрөг сэтгэгдлийг хүмүүс үлдээж байсан ч охин эерэг сэтгэгдлүүдэд хариу өгч сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүсийг тоолгүй орхиж гэнэ.
“Би модель болохыг хүсээгүй. Гэвч би хүмүүст илүүдэл жин бол тийм ч хүнд асуудал биш өөрөөсөө ичих хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Учир нь гэвэл бурхан бидэнд энэ биеийг л заяасан шүү дээ” хэмээн Парис охин хэлсэн нь олны талархлыг ихэд хүлээгээд байгаа юм.
Уншигч та бүхэн ч гэсэн өөрийнхөө айдаг зүйлтэйгээ нүүр тулж, түүнтэйгээ тэмцэн, аз жаргалтай амьдраарай. Өөрөөсөө ичнэ гэдэг бол байж боломгүй зүйл юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх